Д.Загджав УБТЗ-ын дарга болохоор улайран зүтгэж байна

Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ-ын хувь заяа гэдэг тийм ч амархан шийдчихдэг асуудал ч бас биш байх аа. Учир нь түүний толгойд гарч”төрийн эргэлт”хийх гэсэн хүн нэг биш тодорч байсныг түүх гэрчилнэ. МАН-ын гишүүн Т.Очирхүүг 2008 онд УИХ-д нэр дэвшүүлэлгүй тус нийгэмлэгийн даргаар тавьж байсан хүн бол экс Ерөнхий сайд С.Баяр юм. Гэвч өнөөдөр  сонгуульд ялагдал хүлээсэн МАН-ын удирдлагууд өөрийн намын гишүүн Т.Очирхүүг албан тушаалаа өг хэмээн өдөр шөнөгүй дарамталж, тэр ч бүү хэл ЗТБХБЯ-ны сайд Ц.Дашдоржийг шахаж “наад нөхрөө хал, оронд нь УИХ-ын экс гишүүн Д.Загджавыг томилсон шийдвэр гарга” гэж лүндэн буулгажээ.

Ингэж бодохоор АНУ руу эмчлүүлэхээр явсан С.Баярын хүчин өнөөдөр мөхсөн бололтой. Учир нь түүний томилсон хүнийг ийнхүү эрээ цээргүй огцруулах гэж улайрч байгаагаас тодорхой байна. Т.Очирхүүг огцруулах шалтгаан тэгвэл юу байна вэ?гэвэл нэгдүгээрт, Ц.Нямдоржийг огцруулахын эсрэг гишүүд санал цуглуулахад Д.Загджав гэдийж байгаад татгалзсан.

Хоёрт, УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлээгүй, гуравт, Н.Энхбаярыг дагаж намаасаа урваагүй зэргийг нь “хүндэтгэж” МАН-ын удирдлагууд түүнд бяцхан бэлэг бэлдсэн нь энэхүү суудал ажээ. Д.Загджав ч эртнээс төмөр замыг онилж Орос руу аяны дөрөө харшуулсан боловч тус улсын Төмөр замын босс В.Якунин “жижиг гарыг” үл тоожээ. Тухайн үед өөрийг нь хүндэтгээгүй явдалд ихэд гомдсон тэрбээр ямар ч хамаагүй үнээр Т.Очирхүүгийн оронд очно хэмээн хор найруулж эхэлжээ. Намынх нь удирдлагууд ч сонгуульд ялсных нь дараа хүссэн местэнд нь асуудалгүй суулгана гэж амласан гэдэг. Гэвч энэ бүхэн талаар болов.

Эдүгээ шинэ Засгийн газар томилогдож ширээ сандлын асуудал сөхөгдөхөөс өмнө ийнхүү УБТЗ-ын даргыг хууль бусаар огцруулах хүсэлтийг Оросын талд хоёронтаа илгээсэн боловч хоёр удаа “салаавч” авчээ. Ийнхүү орос йх нарыг хүчиндэж  даргын местэнд очихыг санаархсан Д.Загджавын хүсэл хоёр орны үндэсний аюулгүй байдлын эрх ашгийг хөндөж байгаа тул асуудал санаснаар эргэхэд тун бэрх болов. Нөгөөтэйгүүр, ах нар тэнэг хүмүүс биш.

Тэд ялагдсан намын сул гишүүнийг хамтарсан нийгэмлэгийнхээ даргаар тавихыг хүсэхгүй нь тодорхой. Харин “ноён” Д.Загджав “Би төмөр замын дарга болчихвол АН-аас айх аюул надад байхгүй. Би МАХН-ын гишүүн болж ивээлд нь орчихсон байхад халагдана л гэж гонжийн жоо” гэж ойр дотныхоо нөхдөд ам бардам ярьжээ. Асуудал хэрхэн өрнөхийг бид цаг алдалгүй мэдээлэх болно.
А.Харанга /www.wikimon.mn/


URL:

Сэтгэгдэл бичих