Лэди Гагагийн тоглосон кино тун удахгүй

Поп дуучин Лэди Гага анх удаа кинонд гол дүр бүтээжээ. Тэрбээр найруулагч Роберт Робригезийн “Machete kills” киноны Ла Камелоны дүрд тоглосон тухай “Billboard” мэдээлэв.

Найруулагч Роберт өөрийн Твиттер хуудастаа киноны шинэхэн постерийг байршуулж, “Лэди Гагатай хамтарсан киноны зураг авалт дууслаа, нээлтийн өдрийг тэсэн ядаж хүлээж байна” гэж бичжээ.

Лэди Гага ч мөн өөрийн Твиттертээ энэ тухай “Тийм ээ, үнэн. Би анх удаагаа кинонд тоглолоо…” гэжээ. Уг кинонд Лэди Гагагаас гадна Жессика Альба, Зое Салдана, Мел Гибсон, Ванесса Хюдженс, Чарли Шийн нар тоглосон байна.

“Machete kills” нь Робертийн трилогийн хоёр дахь кино нь бөгөөд ирэх онд нээлтээ хийх аж.

Г.Хүслэ


URL:

Сэтгэгдэл бичих