Хятад улс 20 оронтой хилийн маргаан дор оршдог

Хятадын эдийн засгийн өсөлт эрчимжихийн хэрээр хилийн маргаантай улсуудад хүндээр тусч байна. Үүнээс гадна тэдгээр улс орнууд зөвхөн цэрэг, хүчнээс болгоомжлохын сацуу Хятадын газар нутгийн төлөөх хэтийн зорилгоос эмээж байгаа юм. Ингээд Хятадын хилийн маргаантай оршдог 20 улсын байнгын маргаантай байдаг зарим орноос нэрлэж байна.

1.ТҮРЭГ БАХЯТАДЫН ШИНЖААН УЙГУРЫН МАРГААН
Хятад улс Шинжаанийг автономит болгосноос хойш түрэг үндэстнүүдээс бүрэлдсэн Уйгур, Киргиз, Узбек, Казах болон Таджик зэрэг үндэстүүд оршдог бүс нутаг юм. Энэ бүс нутагт Хятад улс 1991 онд буюу ЗХУ задран унасны дараа ноёрхолоо тогтоож, газар нутгийн зурвасаа баталгаажуулжээ. Харин энэ хилийн зурвас одоог хэр нь маргаантай оршдог бөгөөд хамгийн анх Зүүн Туркестаны эзэмшил нутаг байжээ. Эдгээр үндэстнүүд хагас зуун жилийн турш тусгаар тогтнохыг эрмэлзэж буй аж. Гэвч Зөвлөлт Оросын бүрэлдэхүүнээс гарснаас хойш жил ч хүрэхгүй хугацааны дотор Хятад улс өөртөө нэгтгэсэн билээ. Үүнд дээр дурьдсан 20 улсын тав нь багтсан байна. Тухайлбал, Казахстан, Киргизстан, Тажкистан, Туркменстан, Укбекстан зэрэг улсууд ордог.

2.ӨМНӨД ХЯТАДЫН ТЭНГИС ДЭХ МАРГААН
Өмнөд Хятадын тэнгисийн эрэг дагуу оршдог нэлээд хэдэн арал бий. Үүнийг Өмнөд Хятадын далайн бүс хэмээн ангилдаг байна. Гэвч эдгээр арлууд ч мөн хилийн маргаан дор оршдог. БНХАУ-ын эрх баригчид өнгөрсөн оны тавдугаар сард Өмнөд Хятадын тэнгисийн усан доогуурх хилийн зурвасыг хааж Вьетнам улсад улс төрийн томоохон сануулга өгч байсан. Учир нь энэ явдлаас өмнө Вьетнам Хятадад маргаантай бүс нутгийг эргүүлэн өгөхийг уриалсан юм. Өмнөд Хятадын тэнгист дээр дурьдсан 20 улсын таван улс орон багтдаг. Түүхчид Өмнөд Хятадын тэнгист тогтоосон хилийн зурвасыг чухам аль орных нь эрх мэдэлд байх ёстойг нарийн тодорхойлж чадаагүй. Хятадын бүрэлдэхүүнд оршдог Тайван улс газар нутгаа тусгаарлаж, үндсэн хууль батлахыг эрмэлздэг ч БНХАУ иймэрхүү хандлага бүрийг няцаасаар иржээ. Мөн энэ бүс нутагт Малайз, Бруней, Филиппин улсууд багана. Эдгээр улсууд Хятадтай бус хоорондоо ч хилийн зурвасын үл ойлголцол дунд амьдардаг. Хамгийн гол нь Вьетнам, Хятад, Филиппиний маргаантай арлуудад их хэмжээний загас агнуурын нөөц бүхий усан хил оршино. Мөн байгалийн хий болон газрын тосны нөөц илэрдэг учир аль нэг улс өөрийн эзэмшилдээ багтаахын тулд 100 гаруй жилийн турш маргалдсаар байгаа.

3.ӨВӨР МОНГОЛ, ТАЙВАНИЙН МӨНХИЙН МӨРӨӨДӨЛ
БНХАУ-ын бүрэн эрхт эзэмшил дор харьяалагддаг хэд хэдэн улс 1949 оноос өмнө байжээ. Үүнд, Монголын хязгаар, Тайван, Өвөр Монгол гэсэн гурван улс нийт 23 үндэстний газар нутгийн зөрчилдөөн багтдаг байжээ. Гэвч, Хятадад дэгдсэн иргэний дайны дараа ихэнх үндэстнүүд хөрш зэргэлдээ Ар Монголын хязгаар болон ОХУ, Өмнөд Солонгост дүрвэн оджээ. Дайн дуусч, Хятадад Коммунист нам бүрэлдэж Тайван, Өвөр Монголыг Хятадын автономит хэмээн зарласнаас хойш одоог хүртэл улс төрийн маргаан үргэлжилдэг. Тайванийн аралд 23 үндэстэн шилжүүлж эх газрын бүрэн хараат улс хэмээн тунхаглаж газрын зураг дээр Хятадтай адил өнгөөр тэмдэглэх болсон. Тайванийн аралд жил бүр тодорхой хэмжээний тусгаар тогтнох зорилго бүхий жагсаал тэмцэл өрнөдөг ч Бээжин тухай бүрт нь хүч хэрэглэн тараадаг аж. Өөрөөр хэлбэл, Хятад улс Тайванийг бүрэн эрх мэдэлдээ оруулсан хэмээн дэлхий нийтэд тунхагласан юм.

4. ТҮВД

Түвдийн өөртөө засах улсын тэргүүн Далай Лам энэ орны тусгаар тогтнолын төлөө бүх насаараа тэмцэж ирсэн. Харамсалтай нь 1954 онд БНХАУ-ын 150 мянган цэрэг Түвдэд цөмрөн орсноос хойш одоог хүртэл улс төрийн үймээн самуун өрнөсөөр байгаа. Хятадад нэгдэхийг хүсдэггүй Түвд улс нь шарын шашны номлолтой бөгөөд залуу лам, банди нар өөрсдийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийлдэг. Мөн Хятадын удирдлагаас гарахын тулд Европ, АНУ-д хэд, хэдэн хөдөлгөөн өрнүүлдэг аж. Тэднээс дэлхий нийтэд танигдаж чадсан нь “Түвдийн эрх чөлөөт хөдөлгөөн” хэмээх байгууллага. Хятад, Түвдийг автономит засаглалд хүчээр оруулах гэсэн алхмыг дэлхий нийт хүлээн зөвшөөрдөггүй ч Бээжин үүнийг эс тоодог билээ.

Бэлтгэсэн Т.Батсугар


URL:

Сэтгэгдэл бичих