Богд уулын урдуур 170 км төмөр зам тавина

Төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай. Юуны өмнө гол зам болох 590 км замыг шинэчлэх шаардлагатай юм. Төмөр замын компаниудаас өөрсдийн нөөц боломжидоо тулгуурлан тодорхой хэмжээний шинэчлэлтүүд хийж байгаа.

 

Энэ нь ихэвчлэн төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнд хийгдэж буй шинэчлэл бөгөөд төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлж, хүнд даацын галт тэрэг явах боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг Богд уулын урдуур 170 км төмөр зам тавих, хөдлөх бүрэлдэхүүний шинэчлэлийг хийх, төмөр замд дохиолол холбооны орчин үеийн технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.

Монголын төмөр зам компанийн хувьд улсын төсвийн хөрөнгөөр АНУ-ын 1 ширхэг Evolution илчит тэрэг, ОХУ-аас 2 ширхэг 2ТЭ-116 зүтгүүр авсан. Мөн БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр Хятад улсад үйлдвэрлэсэн 5 ширхэг магистраль  зүтгүүр, сэлгээний  зүтгүүр 1 ширхэг, 245 ширхэг ачааны вагон авсан. “Болд төмөр Ерөө гол” компани нь 98 км төмөр зам шинээр барьж ашиглалтад оруулсан. Түүнчлэн, ОХУ-аас ачааны 1000 ширхэг вагон, БНХАУ-аас 2000 ширхэг вагон тус тус худалдаж авсан байна. Зүтгүүрийн хувьд БНХАУ-аас 30 ширхэг секц буюу 15 зүтгүүр авчээ. Энэ нь бол төмөр замын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа компани бөгөөд төмрийн хүдрийг урд хөрш рүү экспортолдог билээ.

top.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.