У.Хүрэлсүх чуулганыг улам сонирхолтой болгоно

“МАН ялагдвал бүх хариуцлагыг нь би үүрнэ. Харин ялвал бүх өрмийг нь би хамна” гэж нэгэнтээ телевизээр ярилцлага өгч байсан тус намын экс генсек У.Хүрэлсүхийн луужин энэ удаа буруу зүг заав. Угаасаа л буруу тийш зааж байсан нь аль эртнээс л тодорхой байсан.

Гэвч өөрийгөө тэр дэндүү их үнэлж, тойрон хүрээлүүлсэн бялдууч залуусын гоёмсог үгэнд хууртаж, сонгуульд ялж, намын дарга болно гэдэгтээ тун их итгэлтэй байлаа.

Нам нь ялагдсан ч хариуцлагаа хүлээж байгаа нь энэ хэмээн өөрийн орлон тоглогч Г.Занданшатарт ажлаа хүлээлгэж өгсөн болоод жагсаалтаар УИХ-ын гишүүн болж дөнгөв. Түүний хувьд намаа ялагдалд оруулсанд харамсч байгаа зүйл ер үгүй бололтой.

Харин УИХ-ын гишүүн болж, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх болсондоо баярлах хэцүү байх хэцүү байгаа аж. Тэрбээр одоо дөрвөн жилийн турш Г.Уянга, Д.Батзандан, Д.Батцогт нарын “гудамжны” улс төрчидтэй хэрүүл тэмцэл хийж, чуулганы хуралдааныг тун хөгжилтэй сценарийн дагуу явуулах төлөвтэй байна. Бухимдахлаараа хэнийг ч хамаагүй нудраад авдаг тэрбээр чуулганы танхимд хөөрхөн үзүүлбэр нэг бусыг үзүүлэх нь дамжиггүй. Ийнхүү Тусгаар тогтнолын ордоны “тусгай салааны” бага дарга Ухнаагийн хөвүүн Төрийн ордонд тухалж шүүмжлэгчийн местэнд залармой.
Ө.Хэмх wikimon


URL:

Сэтгэгдэл бичих