Хүүхдүүдээ хэрхэн их сургуульд бэлдэх вэ

Хүний амьдралд их сургуульд суралцах нь хүндхэн үе байдаг байж болох юм. Яагаад гэвэл маш их өөрчлөлт, бэлтгэлгүй байсны улмаас асар их саад бэрхшээлүүдтэй тулгарснаас сэтгэл гутгал, стресстэй ч болж болно шүү дээ. Эдгээр саад бэрхшээлүүдтэй тулгарасан ч давж гарахад туслах нь эцэг эхийн үүрэг юм. Тиймээс та эртнээс л хүүхдүүдээ их эрдмийн үйлсэд бэлдэж байсан нь дээр болов уу.

Заавар

 

1.    Хүүхэддээ сангүүгийн хувьд хараат бус байхад нь бэлд. Хэрвээ та чаддаг бол хүүхдээ бага наснаас нь өөрөөр нь зуны ажил ч юм уу цагийн хялбар ажил хийлгэж мөнгө олуулж байвал маш сайн. Ингэснээр хүүхдүүд чинь мөнгийг зөв зохистой зарцуулж сурахаас гадна мөнгө олоход ямар хэцүү байдгийг ухаарах болно. Та мөн олсон орлогоо хэрхэн хадгалах талаар ч сургаж болно шүү дээ. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ эрт тусад нь гаргаж мөнгө өгснөөр сайн гэж боддог. Гэвч энэ төдий л сайн санаа биш. Учир нь тэд танаас ч илүү удаан ажиллах ёстой шүү дээ. Харин түүнийхээ оронд тэдэнд зээл өгсөн нь дээр.

Түүнчлэн өсвөр насанд нь сайн ном уншуулах хэрэгтэй. Мөнгөний нууцын талаар сургуульд заахгүй харин бага наснаас нь үүнийг хэрхэн зарцуулахыг зааж өгөх нь хавьгүй илүү.
2.    Сэтгэл санаагаар нь бэлд. Эцэг эх болон хүүхдүүдийн хувьд гэрээсээ хол суралцах ч юмуу их сургуульд орж тусдаа байх нь хамгийн хүнд үе юм. Та тэдэнтэй дандаа хамт байж сэтгэл санаагаар нь үргэлж дэмжиж байж чадахгүй шүү дээ.

Гэхдээ долоо хоног тутам залгаж өөрийгөө тэдэнд санаа тавьж байгааг харуулж ямар нэг байдлаар урамшуулах хэрэгтэй. Нэгэн аав хүүгээ хол сургуульд явуулахаас өмнө хэрхэн амьдрах талаар маш олон дүрэм, зааварчилгаа бичсэн  нь хамгийн их борлуулалттай номоор шалгарсан байна. Та үүнийг өөрөө хийхээс залхуурч байгаа бол ном худалдаад авчихад яагаад болохгүй гэж.

3.    Алдаанаасаа суралцаж амжилтаасаа урамшихыг зааж өг. Амьдрал дандаа л дардан байдаггүй. Үнэндээ ихэнх хүмүүсийн алдаа нь амжилтаасаа их байдаг нь нууц биш. Тиймээс алдах үед нь тэдэнд ухааруулж, үүнээсээ суралцахыг зааж өгөхөөс гадна өөрийн амьдралынхаа жишээнээс ч хүртэл ярьж өгч болно.

Энэ нь хүүхдээ алдах болгонд нь өөгшүүлээд бай гэсэн үг биш. Харин ч уяан хатан байх хэрэгтэй. Бүх зүйл хоёр талтай гэж ярьдаг шүү дээ. Дотоод сэтгэлийн хөдлөлөө барих сайн арга замын зааж сурга. Өсвөр насныхан түргэн ууртай бүхий л зүлийн сэтгэлийн хөдлөгөөнөөр шийддэг тул тэдэнд бүгдийг тэвчээртэй байж бүх зүйл оюун ухаанаар тайван хандах хэрэгтэйг ойлгуул.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.