Энэ өвөл явган зорчигч хальтрахгүй

Нийтийн эзэмшлийн гу­дамж, талбайд хийгдэх то­хижилтын ажил сайн байна гэдэг хотын өнгө төрх тэр чинээгээр сайжирч байна гэсэн үг. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Хүнсний-1” орчмын тохижилтын ажилд иргэд сэтгэл хангалуун бай­гаа­гаа илэрхийлж байсан юм.

Гэрэл­түүлэг, явган хү­ний зам, усан орги­луур, замын хайс зэрэг нь өвөр­­мөц, содон харагдаж бай­лаа. Тохижилтын ажлыг Монгол Туркийн хамтын ажил­лагааны хүрээнд Ан­кара хотын хөрөнгө оруу­лалтаар хийж гүйцэтгэж байгаа юм.

Өнгөрсөн жилээс хэ­рэгжиж эхэл­­­сэн энэхүү то­хи­жилтын ажил цаг агаа­рын байдлаас шалтгаалан хойш­логдсон байна. Харин энэ зун гэрэлтүүлэг, явган хүний зам, ногоон байгуу­ламжийн аж­лыг хийж эх­лүүлээд байгаа аж.

Монгол дахь хөтөлбөр зохицуулагч Явуз Жорухаас тохижилтын ажлын явц, хүлээлгэн өгөх хугацааны талаар тодруулсан юм. Тэр­бээр “Энд хийгдэж байгаа бүх ажлын зураг төслийг Анкара хотын захиргаанаас бэлтгэн явуулсан. Бид энэ дагуу тохижилтыг хийж байна. Наймдугаар сард баг­таан хүлээлгэн өгөхийг зорьж байгаа. То­хижилт хийсний дараа Анкара хо­тод очсон мэт сэтгэгдэл төрөх байх гэж найдаж байна. Ин­гэхийн тулд яг Анкарад байдаг гэрэлтүүлэг, явган хү­ний замын хавтанг авч ирсэн” гэсэн юм.

Энэхүү хавтан нь их онцлогтой. Манай хотын хувьд өвлийн улиралд явган хүний зам хамгийн их эрсдэл дагуулдаг. Энэ тал дээр анхаарч, нэг бүр нь 118 килограммын жинтэй, гранит буюу боржин чулуун хавтанг сонгосон аж. Ингэснээр явган зорчигч хальтрахгүй байх боломж бүрдэж буй юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.