Монгол улсын иргэн танд төрийн ордон нээлттэй

УИХ-ын сонгуульд хоёр дахь удаагийн түүхэн ялалтаа байгуулж Засгийн газрыг толгойлох хариуцлагатай үүргийг иргэдээс гардаад буй АН иргэддээ хүрч ажиллахыг түлхүү үзэж буй бололтой. Үүнийгээ ч баталж Төрийн ордныг түмэн олонд нээлттэй болгох ажлыг санаачиллаа. Үүнд төрийн ордны түүхийн музей, Чингисийн хөшөө зэрэгт ард иргэдийг чөлөөтэй оруулдаг болгох гэнэ. Ингэснээр иргэд Монголын үндэсний түүхийн музейг үзээд зогсохгүй есөн хөлт цагаан тугны дэргэд зургаа авахуулах боломж нээгдэх аж. Ингэхийн тулд заавал шинээр хууль баталж цаг улдах хэрэггүй бөгөөд үүнтэй харшлах ямар нэг заалт байхгүй тухай АН-ын дарга Н.Алтанхуяг мэдэгдсэн юм. Шинэ Засгийн газар байгуулагдсан даруйд энэ тухай тодорхой шийдвэр гарах аж. Шинэ парламент бүрэлдэж, жинхэнэ шударга ардчилсан нийгмийг цаашид цогцлоох болтугай. Шударга амьдарцгаая.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.