Паркт үнэгүй тоглоорой

Үндэсний соёл амралтын хүрээлэнд өнөөдрөөс эхлэн “Жекпот сар” эхэллээ. “Жекпот сар” гэдэг нь өдөр бүр паркийн нэг тоглоомон дээр бүх хүн үнэгүй тоглохыг хэлж байгаа юм. Ингэхдээ бас тоглоомнууд нь өдөр өдрөөр өөрчлөгдөж байх юм. Таван долоо хоногийн турш, ажлын таван өдөр, өдөр бүр өөр, өөр тоглоом үнэ төлбөргүй ажиллаж байна.

Даваа гаригт: Далайн дээрэмчний завь
Мягмар гаригт: Дельфин
Лхагва гаригт: Динозавр
Пүрэв гаригт: Алсыг харагч
Баасан гаригт: Гинжит тоглоом үнэ төлбөргүй ажиллана.

М.УРИН


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.