Мисс Ч.Содтуяа “Элч” болжээ

Мисс, загвар өмсөгч, топ модель гээд олон хэргэмтэй бүсгүйчүүдийн нэгэн бол  Ч.Содтуяа билээ. Тэрбээр, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн “Сайн үйлсийн элч” болжээ. Ингэснээрээ, “Шинэ нөөц – Шинэ боломж” сэдэвт усны эрүүл ахуйн төслийг Нидерландын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж эхэлжээ.

Дээрх улсын топ модель Юфке Смарт төслийн хүрээнд манай оронд ирээд байгаа юм. Хоёр орны “Хүмүүнлэгийн элч”  болох бүсгүйчүүд  “Хүн төрөлхтийг усны гачаалаас аврах ажиллагаанд гар бие оролцох болсон нь хойч үе, залууст үлгэр дууриалалтай явдал болно” гэж мэргэжлийн хүмүүс үзэж буй ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих