Н.Баяраа 23 дугаар байрт бичигдлээ

Монгол Улсын түүхэнд анх удаа буудлага спортын урт бууны төрөлд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Н.Баяраа эрэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд өрсөлдөж, 23 дугаар байрт бичигдлээ. Тэрбээр урьдчилсан дасгалд 583 оноо авснаар нийт 47 тамирчнаас 23 дугаарт эрэмбэлэгдэв. Н.Баяраагийн хувьд дахин хоёр дасгалд өрсөлдөх юм. Наймдугаар сарын 3-нд урт бууны хэвтээ байрлалаас буудах дасгалд, харин 6-нд гурван байрлалаас буудах дасгалд онч сорих хуваарьтай байна.

С.ЦЭЛМЭГ


URL:

Сэтгэгдэл бичих