Cуpax бичгийг энэ долоо хоногийн сүүлчээр худалдаална

ЕБС-ийн сурах бичгийн худалдаалалт энэ долоо хоногийн сүүлчээр эхлэх юм. Үнийн хувьд дунд ангийн сурах бичгийн дундаж үнэ 2200 төгрөг, ахлах ангийн сурах бичгийн дундаж 3420 төгрөг байх тухай албаны хүн хэлжээ.

Өнгөрсөн жилүүдэд хэвлэгдсэн сурах бичгүүд хуучин үнээрээ борлуулагдана. Сурах бичгийн хэвлэлт албан ёсоор дууссан бөгөөд сургуулиудад тараах хугацаа өнөөдрөөр дуусч байна. Энэ жилийн хувьд сурах бичгийн хэвлэлт цаг хугацаандаа дуусч есдүгээр сарын 1 гэхэд сурагчдын ном гарт нь очих юм.

Дашрамд дурьдахад шинээр зохиосон тавдугаар ангийн сурах бичгийг казах хэл рүү орчуулах ажлыг Баян-Өлгий аймгийн Боловсролын хэлтэстэй хамтран хийжээ.

Түүнчлэн ерөнхий боловсролын 12 жилийн сургалтын тав, зургаа, долоо, арав, арваннэг, арванхоёрдугаар ангийн төлөвлөгөө, хөтөлбөр, зөвлөмжийг Азийн хөгжлийн банкны “Санхүүгийн хямралын үед нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээ үзүүлэх төсөл”-өөс санхүүжүүлэн шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан гүйцэтгэсэн аж.


URL:

Сэтгэгдэл бичих