Yep, усны аюулаас сэрэмжлээрэй

Ус цаг уур, орчны хүрээлэнгийн урьдчилан мэдээлэх секторын эрхлэгч Ж.Цогтоос ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар ямар байх талаар тодрууллаа.

-Нийслэлд өнөөдөр /өчигдөр/ орсон бороо хэчнээн цаг үргэлжлэв. Иргэд үер, усны аюул болох вий гэж сэрэмжилж байна?
-Өнөөдөр /өчигдөр/ орсон бороо өглөөнөөс үд дунд хүртэл үргэлжлэн зүсэрч орлоо. Ширүүн ороогүй учраас үер, усны аюул болох нь бага. Гэсэн хэдий ч иргэд сэрэмжтэй байх хэрэгтэй. Энэ жил бороо хэтэрхий их орж байгаа нь иргэдэд таалагдахгүй байгаа байх. Цаашлаад газар тариалан, зам барилгын ажилд ч саад учирч байх шиг байна.

-Бусад нутгаар цаг агаар ямар байгаа вэ. Бороо хэр удаан үргэлжлэн орох бол?
-Булган, Сэлэнгээс бусад нутгаар бороо их орж байна. 1-нд төв, зүүн зүгийн нутгаар, 2-нд зүүн зүгийн нутгаар бороо орно. 4-нд баруун зүгийн нутгаар дуу цахилгаантай түр зуурын бороотой. Дуу цахилгааны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хугацааны эхний хагаст ихэнх нутгаар сэрүүхэн Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9, өдөртөө 14-19, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19, өдөртөө 26-31, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 19-24 хэм дулаан байна. 2-ноос нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хална.

О.Эрдэнэ

”Зууны мэдээ”


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих