А.Тлейхан:Айдос өөрөө өргөдлөө өгөөд гарсан

УИХ-ын гишүүн А.Тлейханы туслах Ш.Айдос Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нарын гарын үсгийг дуурайлгаж зураад албан байгууллагаас дөрвөн сая гаруй төгрөг залилсан тухай хэвлэлээр цацагдах боллоо. Төрийн өндөрлөгүүдийн нэр, албан тушаал, гарын үсгийг “зээлж”, ”90 саяын” Гансүхээс дутахааргүй залилан үйлдсэн “бүдүүн зүрхтэй” Ш.Айдостой холбогдож, хэвлэлээр шуугиад байгаа мэдээллийн талаар тодруулахаар 9905… гэсэн дугаар руу нь залгахад “Таны залгасан дугаарын орох ярианы эрх түр хаагдсан байна” гэдэг хариу өгөв. Ингээд УИХ-ын гишүүн А.Тлейхантай холбогдлоо.
-Сайн байна уу, гишүүн ээ. Таны туслах Ш.Айдос Ерөнхийлөгч, УИХ-ын даргын гарын үсгийг дуурайлган зурж, албан байгууллагаас мөнгө залилсан тухай мэдээлэл цацагдах боллоо. Энэ талаар та дуулсан биз дээ?
-Энэ тухай сонин дээрээс л мэдлээ. Тэрнээс биш тодорхой мэдээлэл алга.
-Туслах тань байгаа юу. Та энэ талаар түүнээс асуугаагүй юм уу?
-Ш.Айдос миний туслах байхаа болисон. Өнгөрсөн оны 12 дугаар сард ажлаасаа гарсан шүү дээ. Түүнээс хойш би уулзаагүй, холбоо ч бариагүй.
-Яагаад ажлаасаа гарсан юм бэ?
-Мэдэхгүй, өөрөө л өргөдлөө өгөөд гарсан шүү дээ.
-Одоо хаана, юу хийж байгаа юм бол?
-Ажлаасаа гарснаас хойш надтай уулзаагүй. Хаана юу хийж явааг нь мэдэхгүй байна.
-Айдос өмнө нь залилангийн хэрэгт холбогдож байсан уу. Одоо энэ асуудал яаж шийдэгдэх бол?
-Мэдэхгүй, хэвлэлээр яригдаад байгаа энэ асуудлыг нь хуулийн байгуулага нь шийдэж, үнэн зөвийг нь тогтоох байлгүй дээ. Айдос миний туслах биш болохоор одоо надтай ямар ч холбоогүй.
-Та чуулган завсарлах хугацаанд юу хийж байна. Тойргоороо явав уу?
-Эрчим хүчний хэмнэлтийн тухай болон өөр бусад хуулийн төсөл дээр л ажиллаж байна даа. Өнгөрсөн нэгдүгээр сард тойрог руугаа хоёр удаа явсан. Энэ сарын 20 гаргаад явна. Манай нутагт бэлчээр гайгүй, хаваржилт сайхан байгаа гэсэн. Одоо явахаараа өмнө нь орж чадаагүй тав, зургаан сумаар орж, иргэд сонгогчидтойгоо уулзана даа.

Н.Хулан

http://asunews.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.