Б.ОБАМАГ АМЕРИК ДАХЬ АНХНЫ БООЛЫН УДАМ ГЭВ

Ерөнхийлөгч Барак Обама Америкт бүх насаараа боолчлогдсон Африкийн анхны хар арьстан Жон Панчийн удмынх болохыг Ancestry. com сайтын судалгаанд тодорхойлжээ. Энэ нь Цагаан ордны тэргүүний эх Стэнли Энн Данхенаар холбогдож байгаа агаад Панч нь Б.Обамагийн 11 дэх үеийн өндөр өвөг болох юм байна. Африк эр Панчийн удмынхан болох колоничлолын үеийн Виржинид газар эзэмшиж байсан цагаан арьстнууд хатагтай Стэнли Энн Данхены өвөг гэнэ.

Жон Панч 1640 онд Виржинид эзнээсээ зугтах оролдлого хийсний улмаас бүх насаараа боолчлогдох шийтгэл хүлээжээ. Тэрбээр цагаан арьст бүсгүйтэй гэрлэн, хүүхэдтэй болсон байна. Удам зүйн судлаачид АНУ-ын одоогийн Ерөнхийлөгчийн угийн модны талаар олон сонирхолтой баримт илрүүлээд буй. Тухайлбал, Обамагийн гэр бүлийн Ирландтай холбогдох сэжим, түүний кино жүжигчин Брэд Питт болон Ж.Буш тэргүүтэй зургаан экс Ерөнхийлөгчтэй холын хамаатан болох талаар нь мэдэгдсэн юм.

Х..ЭНХ


URL:

Сэтгэгдэл бичих