“Цайны зам-2012” авто раллид монголчууд өнгөллөө

 “Цайны зам-2012” олон улсын авто ралли өнгөрсөн сарын 15-23-нд боллоо. Эрээн-Улаанбаатар-Байгаль нуур чиглэлд гурван улсын хил дамнасан уг уралдааныг Монголын автомашин, мотоциклийн холбоо, ӨМӨЗОны Биеийн тамир, спортын хороо, Буриадын автомашин спортын холбоо хамтран зохион байгуулсан.

Уралдаанд Монгол, БНХАУ, ОХУын 48 тамирчин оролцож, жийп болон УАЗ-469 гэсэн хоёр ангилалд хурд, хүчээ сорьжээ. Жийп ангилалд 16, УАЗ-469 ангилалд найман баг уралджээ. 2000 гаруй км зам туулсан авто раллид манай тамирчид өнгөлсөн байна. Жийп ангиллын нэгдү гээр байрт Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр, дэд байрт Л.Батболд, Амартайван, гуравдугаар байрт БНХАУ-ын 105 баг орсон бол УАЗ-469 ангиллын нэгдүгээр байрт Д.Батсайхан, Д.Сүрэндорж, дэд байрт У.Баяраа, М.Сэр-Од, гуравдугаар байрт Баярхүү, Энх-Амгалан нар тоосоо өргөжээ.

А.АМИНА


URL:

Сэтгэгдэл бичих