“Рок, поп оддын их хуралдай” болно

Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхан рок, попын алдарт дуучидтай хамтран “Рок, поп оддын хуралдай” тоглолт хийхээр болжээ.

Тоглолтод гавьяат жүжиг чин Б.Сарантуяа, Т.Ариунаа, Д.Жаргалсайхан, Ж.Алтанцэцэг, “Харанга” хамтлагийн дуучин Л.Лхагвасүрэн, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, “Никитон”-ы Б.Батчулуун нар оролцох бол, хөгжмийн зохиолч А.Чинбат, хийлч Дэлгэрцэцэг нар төрийн их найрал хөгжимчидтэй хоршин тоглох юм. “Рок, поп оддын их хуралдай” энэ сарын 25-нд Соёлын төв өргөөнд болно.

Ж.СОЛОНГО


URL:

Сэтгэгдэл бичих