25м спорт гар бууны тэмцээн эхэллээ

“Лондон-2012″ зуны XXX олимпийн наадмын буудлага спортын тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалаар үргэлжилж байна. Энэ төрөлд Монгол Улсын тамирчин Отрядын Гүндэгмаа онч сорих юм. Урьдчилсан буудлага дөнгөж сая /16.00 цагт/ эхэллээ. Энэ дасгалд нийт 39 тамирчин өрсөлдөж байна. Тамирчид эхлээд precision төрөлд 30 сум буудах бөгөөд залгуулаад 19.00 цагт rapid төрөлд буудах юм. Ингээд нийлбэр дүнгээр эхний найман байрт шалгарсан тамирчид шигшээ буудлагад өрсөлдөх эрхээ авах билээ. Шигшээ буудлага Монголын цагаар 22.30 цагт эхлэх хуваарьтай байна.


URL:

Сэтгэгдэл бичих