Насан туршдаа цуглуулсан холливудын оддын цуглуулгаа 150 сая ам доллараар үнэлжээ

Холливудын оддын гурван сая орчим гэрэл зургийн хальс болон зурагт хуудсаас бүрдсэн гайхамшигт цуглуулгыг Нью-Йоркийн нэгэн дэлгүүрийн эзэн Ирвин Кло насан туршдаа цуглуулсан бөгөөд удахгүй дуудлага худалдаагаар зарах гэж байгаа аж. Энэхүү цуглуулгын тодорхой үнэ одоогоор мэдэгдэхгүй байна. Уг цуглуулгыг худалдаж авсан Лос-Анжелесийн компанийн төлөлөөгч “үүний төлөө долоон оронтой тоо төлсөн” гэж мэдэгджээ.

Шинжээчдийн үзэж буйгаар бол, дуудлага худалдаагаар энэхүү цуглуулгыг зарах үнэ ойролцоогоор 150 сая ам.доллар байх аж. Кло 1939 онд эгчийн хамт хуучин номын дэлгүүр нээсэн боловч алдартнуудын зураг, хөрөг худалдан авагчдын сонирхлыг ихээхэн татдаг болохыг тун удахгүй мэдэрсэн гэдэг. Тиймээс тэр ном биш харин алдартнуудын гэрэл зургийг худалдах бизнес хийж байжээ. Түүний цуглуулганд 3.5 мянган жинхэнэ эх зураг багтаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих