МАН-ын Г.Занданшатар, Ж.Мөнхбат нар албан тушаалаа булаацалдан гар зөрүүлжээ

МАН-хан улсын ажлыг хойш тавин байж 3 өдөр Бага хурлаа хуралдуулахдаа нэлээд хөг тарьсан нь эхнээсээ ил болж эхэллээ. Өөрөөр хэлбэл сонгуульд ялагдсан хариуцлагаа удирдлагуудаасаа нэхсэн гэх энэ хурал өнгөн дээрээ хариуцлага тооцсон мэт харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ яг л бахь байдгаараа хүнээ л сольсоноос өөр зүйл хийж гийгүүлээгүй байна. Бүр албан тушаалын төлөө ах эгчийн барилдлагаа умартан гар зөрүүлсэн нь ил боллоо.

Тодруулбал саяны болсон МАН-ын Бага хурлаар хамгийн их өрсөлдөөнтэй байсан суудал нь намын генсек буюу Ерөнхий нарийн бичгийн даргын суудал. Бараг ойролцоогоор 10 гаруй хүн өрсөлдсөн тус суудалд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар суусан. Г.Занданшатар нь У.Хүрэлсүхийн санаачилан байгуулсан МАН-ын залуучуудын холбооны тэргүүнээр ажиллаж байсан, нэг ёсны Хүрэлсүхийн фракцийн хүн билээ.

Гэвч түүнд энэхүү суудал нь тийм ч амархан ирээгүй бололтой. “Сайхан” суудал шанааны мөртэй хамт иржээ. Учир нь Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд аль эртнээс яригдаж байсан хүн “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат. ”Долоон бурхан харвадаггүй” киноны зохиолыг бичиж намаа сурталчилахад багагүй гавьяа гүйцэтгэсэн тэрбээр энэ суудлаас болж Г.Занданшатартай ам зөрж улмаар зодоон дээрээ тулжээ.

Эх сурвалжийн хэлж байгаагаар тэр хоёрын “зодоон” нь цэвэр албан тушаалынх гэдэг нь баттай гэнэ. Ж.Мөнхбат ийнхүү зодоон хийн барин тэмцсээр МАН-ын орон тооны бус нарийн бичиг болсон нь энэ фракци дунд нэлээд том хагарлыг бий болгосон байна. МАН-ыхан энэхүү ичгүүрт явдалаа ихээхэн нууцалж байгаа бөгөөд энэ талаар дуугарсан хэвлэлүүдийг эхнээс нь амыг барьж байгаа аж.

URL: http://www.yanaa.mn/yanaa/?p=58938


URL:

Сэтгэгдэл бичих