“3000 хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Орон нутгийн хүүхдүүдийг чадваржуулах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “3000 хүүхэд” хөтөлбөрийг “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага, “Оюуны чадвар” төв хамтран хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөрийг есдүгээр сарын 5-ныг  хүртэл хэрэгжүүлэх бөгөөд хүүхдүүдийг байгаль орчинд элгэмсэг сэтгэхүйтэй болгох, оюун ухаан, бие бялдрын хөгжлийг хөгжүүлэх чиглэлээр олон нийтийн ажлуудыг төлөвлөжээ. Тодруулбал, таван удаагийн явган аялал, “Flash mob” бүжгийн тэмцээнийг зохион байгуулж, хувь хүний хөгжлийн сургалт, лекцүүдийг хийх юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих