Н.Энхбаяр ба дуулиант 110 хоног

Монгол улсын төрийн тэргүүн, ерөнхий сайд, УИХ-ын дарга байсан Н.Энхбаярт шүүхээс дөвөн жилийн ял оноолоо. Түүнийг Авлигатай Тэмцэх Газрын ажилтнууд хүч хэрэглэн Төв аймгийн цагдан хорих төв рүү ачсанаас хойш яг 110 өдөр өнгөрчээ. Энэ хооронд Монголын улс төр, иргэдийн сэтгэхүйд нөлөөлөх олон содон бас хурц үйл явдлууд өрнөлөө. Н.Энхбаяр өлсгөлөн зарласан, гадаад орны удирдагчид түүнд анхаарал тавьсан, МАХН сонгуульд олон суудал авсан, МАХН-МҮАН-ы “Шударга ёс” эвсэл даргынхаа дайсан гэх АН-тай эвссэн, хамгийн сүүлд Н.Энхбаярт удаан сунжирсан шүүх хурлаас ял оноолоо. Шүүх Н.Энхбаярт ял оноох болов уу эсвэл цагаатгаж, хэрэгсэхгүй болгох уу гэсэн мэтгэлцээн энэ зуу гаруй хоногийн турш үргэлжилсэн. Иргэд харж байв.

Н.Энхбаяр бол өөрөө том хүн. Тиймээс түүний хэрэг нь ч том, нийгэмд үзүүлэх нөлөөлөл нь ч их. Хэрэгт холбогдсон гэрчүүд нь хүртэл хамба лам Д.Чойжамц, хотын дарга байсан Ц.Батбаяр, экс хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил, Монголын “саалийн үнээ” гэгддэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Х.Наранхүү гэхээр яах аргагүй том хэрэг. Өмнө нь АТГ-ыг дандаа жижиг “жараахай” барилаа гэж шүүмжилдэг байсан бол энэ удаа үнэхээр том хэргийн сэжүүрийг атгаж том “акул” барив. Тиймдээ ч Н.Энхбаярт ял оноосон нь улс төр, иргэдийн сэтгэхүйд том үлгэр, багагүй нөлөө үзүүлж эхэллээ.

Юун түрүүнд Н.Энхбаярын даргалдаг “Шударга ёс” эвсэл АН, ИЗНН-тай хамтарсан Засгийн газар байгуулах гэрээгээ цуцлах уу? гэсэн асуулт гарч байна. МАХН-ын гишүүд үүнийг улс төрийн хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаа тул Засгийн газраас гарч, Н.Энхбаярыг суллатал хүчтэй сөрөг хүч болж хувирч мэдэхээр байна. Эсвэл эсрэгээрээ Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн гэж үзэж буйгаа үл харгалзан “Шударга ёс” эвсэл засагтаа үлдэж болох юм. Ингэвэл Н.Энхбаяр, МАХН-ы зам сална. Гэхдээ өчигдөр шөнө Н.Энхбаярыг хоёр дахь удаагаа ачаад явсны дараа МАХН-ын гишүүдийн эсэргүүцэж байсныг үзвэл “Шударга ёс” эвсэл засагт орохгүй гэсэн хувилбарыг сонгох магадлалтай байна. Дахиад л улс төрийн гацаа бас наймаа. Гэхдээ энэ үйл явдал өнөөдөр хийсэн алдааг маргааш цэгнэх шүүх гэж байгааг харуулсан том сануулга боллоо. Энгийн иргэдэд ч бас нийгэмд шударга ёс, хариуцлага гэж  байдаг гэдгийг харлаа. Хараат бус шүүх бус Монголд байна уу гэсэн асуултын хариу тодорч эхэлж байна. Үйл явдлыг иргэд янз бүрээр хүлээн авч байна. Өнгөрсөн дуулиант 110 хоногт чухам юу болоод өнгөрснийг сөхөж, өөрсдийнхөөрөө дүгнэцгээе.

0a082a87d987b09foriginal
4/12. МАХН-ын дарга Н.Энхбаярыг удаа дараа байцаалт авахаар дуудан ч ирээгүй гэж АТГ хүч хэрэглэн Төв аймгийн урьдчилан хорих төв рүү ачив.
0a082a87d987b09foriginal
4/18. Тэрбээр энэ хорих төвөөс өөрийг нь Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав, Б.Хурц нарын захиалгаар  хорьсон гэсэн утга бүхий алдарт захиагаа илгээв.
00.
АТГ-ын баривчлах тогтоолыг сонсохгүй гэв.

0a082a87d987b09foriginal
5/4. Тэрбээр өлсгөлөн зарлав. Биеийн байдал нь муудсан тул Шастины нэрэмжит эмнэлэг рүү мөн л дамнан авч явлаа.
enkh_olsov
5/14. 11 хоног зарласан хуурай өлсгөлөнгийн дараа.
ebc18f590880180cbig
Өлсгөлөнгөө зогсоосны дараах мэндчилгээ.
0a082a87d987b09foriginal
Н.Энхбаяр “МАНАН”-гийн тухай удаах илтгэлээ эмнэлэгт хэвтэж байхдаа тавьж, бичлэгийг нь хэвлэлээр тараав.
0a082a87d987b09foriginal
5/19. МАХН-ын гишүүд дэмжигчид хүчний байгууллага Н.Энхбаярт хүнлэг бус харьцсан гэж мэдэгдсэн. Харин ШШГЕГ-аас Н.Энхбаярын эмч нар руу салаавч гаргаж байгаа бичлэгийг дэлгэв.
0a082a87d987b09foriginal
6/4. Анхны шүүх хурал. Н.Энхбаярын залбирал.
0a082a87d987b09foriginal
Удаах шүүх хурлуудад тэрбээр дан зэгэл өнгийн хослолтой ирж, иргэдтэй мэндчилж байв.
00.
06/20. Н.Энхбаяр дэмжигчидтэйгээ уулзаж, УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ зарлаж намын листэд нэгд, хүү Э.Батшугар нь хоёрт бичигдэх болов. Тэрбээр хэрхэн баривчлагдаж, хоригдсон тухайгаа нэг бүрчлэн иргэдэд ярив.
890875ce7be278aabig

   Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшх боломжгүй гэсэн тул Н.Энхбаяр нар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Сонгуулийн дүнд “Шударга ёс” эвсэл 11 суудал авсан ч Н.Энхбаяр УИХ-д орох эрхтэй гэж О.Баасанхүү, Ц.Цолмон, Б.Оюунбаатар нарын тангаргыг өргүүлсэнгүй.

0a082a87d987b09foriginal
08/02. МАХН-ын дарга Н.Энхбаярт Сүхбаатар дүүргийн шүүхээс авлига, албан тушаалаа урваалан ашигласан гэж 4 жилийн хорих ял, бас бус эд хөрөнгийг нь хурааж авахаар шийдвэрлэв. Намынхан нь үүнийг хэлмэгдүүлэлт гэж эсэргүүцэж байна. Энэ бол зөвхөн эхлэл. Үүнээс цааш Н.Энхбаярын дуулиант өдрүүд үргэлжилнэ. Бас улс төрийн хүрээнд ч шинэ Засгийн газарт “Шударга ёс” эвсэл багтах уу? гэсэн эгзэгтэй агшин ирж байна…

 Т.Гэрэл

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих