Хятадуудад ээлтэй ханддаг зангаасаа УИХ-дарга Д.Дэмбэрэл одоо ч салаагүй явна

Ховдын фракц жижиг Монголын том улс төрд нэр нөлөөгөө аль хэдийнээ бэхжүүлээд байна. Монгол улсын мөнгөний бодлогыг энэ фракцынхан атгах боллоо. ХААН банкны ноёдын нэг нь “Таван богд” группийн эзэн торгууд Баатарсайхан. ХААН банк шиг хүчирхэг банк Монголд  одоохондоо алга.  Монгол банкийг Ховдын Д.Пүрэвдорж толгойлж яваа. Ардчилсан ерөнхийлөгч бас энэ нутгаас угшилтай захчин ястан. Ховдынхон УИХ, Засгийн газар, шүүх, цагдаа, тагнуулаас эхлээд л өнгөтэй өөдтэй бүхэнд нутгийн ханагаруудаа аль хэдийнээ шургуулжээ. Увсчуудын сэргээсэн жалга дов гэхээсээ илүү аймгаараа санал нэгдэн төрийн өнгөтэй бүхэнд эзэн суух үзлийг Ховдчууд ийнхүү илт давтан дэвэргээд байна. Байдаг л юм гээд орхиж болох ч Ховд угшилтай Д.Дэмбэрэл даргын хоёрхон жилийн өмнө НХХ-ийн сайд байхдаа гаргасан нэгэн тогтоол бидэнд балаг тариад д үргэлжилж байгааг дэлгэхгүй өнгөрөөмөөргүй санагдав.
Намрын чуулган дөнгөж завсарлангуут бараа бологсдоо нутагтаа дагуулан очиж сүрийг үзүүлэхдээ Хятадыг нүүрсээр тэтгэж байгаа Хөшөөтийн уурхайтай уулзаж, ахиухан юм гарга. Аймгаа хөгжүүлэхэд зориулж дорвитойхон хөрөнгө хятадуудаас олж ир хэмээн сэмхэн үүрэгджээ. УИХ-ын дарга ингэж үүрэгдсэнээрээ хэнд тал засдагаа өөрөө ч мэдэлгүй харуулчихлаа.
Монголын парламентын хамгийн настай бурхи болсон энэ өвгөн өөрийгөө төрийн дархан түшээ гэж андуурч яваагаа нуудаггүй. Ном хүртэл бичүүлж зөнөглөснөө харуулсан. НХХ-ийн сайдаар С.Баярын засгийн газар ажиллаж байхдаа ганцхан тогтоолоор 6500 Хятад орж ирэх зөвшөөрөл олгож, улсын төсөвт орох ёстой 14 тэрбум төгрөгийг үгүй хийчихсэн юм. Монгол хүнээ голж, Монгол дархлааг эвдэхэд ингэж тусалсан хүнийг яаж дархан түшээ гэж үзэх юм бол доо. 2008 оны 4-р сарын 30-ны өдөр засгийн газрын 158 тоот тогтоол гаргуулж дээрхи тооны хятадуудыг мэргэжилтнээр авахыг тэрээр зөвшөөрчээ. Ажлын байрны төлбөрт нь төлөгдөх 14 тэрбум төгрөгийг татвараас чөлөөлүүлсэн байгаа юм. Төгс гүрэн, Чанартай, Барилга корпораци, Цаст констракшн, Өндөрбуянт холдинг гэрэг 19 компанид ийм давуу эрх олгожээ. Харин тэдний хэд нь Монголд харлаж, хэд нь хацар гоо охидыг минь бузарлан, хятад генээ үлдээгээ бол.
100 гаруй орны 36 мянга гаруй иргэн манай улсад байнга шахуу амьдардаг аж. Тэдний 10 мянгаас    бусад нь хятадууд байдаг гэж УБЕГ-ынхан сайтдаа мэдээлсэн байсан. Тэгэхээр 25000 болтол нь тоог нь өсгөхөд УИХ-ын  дарга Д.Дэмбэрэл овоо хувь нэмэр оруулсан болох нь тодорхой байгаа юм. Барилгын нарийн мэргэжлийн ажилд л юу юм гэхээс манай эрчүүдийн хүч чадал тав зургаан хужаагаас дутахгүй. Харин ч илүү гарна биз. Гурван жилийн өмнө болсон УИХ-ын сонгуулиас хойш   Д.Дэмбэрэл сайдаасаа суга дэвшиж олны дунд бол хоёрдугаар, онолын хэллэгээр нь хэлбэл төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын дарга болж нэгдүгээр хүн болчихсон. НХХ-ийн сайд Т.Гандийг үүрэгдэж дахин хичнээн хятад ирүүлээд хичнээн тэр бум төгрөгийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлэхэд нөлөөлснийг таамаглахад одоохондоо бэрх, удахгүй ахиад сонгууль болно. Тэр үед хятад ажилчид оруулж ирсэн, бас хэдэн арван компанийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлсэн гэх ярианд Д.Дэмбэрэлийг холбогдчихвол гайхаад лав хэрэггүй байх шүү.

“Алаг хорвоо”  сониноос. Zindaa.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.