Офицеруудын ордны зам засварын ажил эхэлнэ

Зам засварын ажил ид явагдаж байгаа энэ үед хотын төвийн замаас гадна хорооллын дундах замыг засах ажил явагдаж байгаа билээ.Энэ жил нэлээд олон замыг засах мөн ус зайлуулах шугам хоолойг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна хэмээн авто замын газраас мэдээлсэн юм.

Офицеруудын ордноос Чулуун овоо хүртэлх зам засварын ажил ирэх долоо хоногоос эхлэх гэнэ. Тухайн зам бүхэлдээ борооны усанд идэгдсэн бөгөөд зүүн дөрвөн замаас Чулуун овоо, Амгалан, Троллейбусны эцэс хүртэлх 4.1 километр замыг засварлахаар болсон байна.

Зам засварын ажлаас гадна борооны ус зайлуулах хоолойг бүрэн шинэчлэх ажлыг ч мөн хийх гэнэ. Улаан шугамаа хүлээж авах болон газар чөлөөлт зэрэг ажлуудыг хийсний дараа засварын ажлаа эхлүүлэх боломжтой хэмээн Авто замын газрын замын инженер н.Жаргалсайхан хэлсэн юм.

Э.Сувд


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.