Сангийн сайд С.Баярцогт 8 сая долларын хахуулийн хэрэгт холбогдлоо!?

Оюутолгойн гэрээг цээжээрээ хаасаар байгаад С.Баяртай хамтран Монголын талд ашиггүй зурчихсан С.Баярцогт сайдын гадныхныг дэмжсэн бас нэгэн баримт дэлгэгдлээ. Тэгэхдээ энэ удаад хахууль авсан байж болзошгүй тун “эвгүй” баримтын тухай яригдаж байна. Монголын номер нэг чөлөөт хэвлэл “Өдрийн сонин”-ы 2011 оны 3 дугаар сарын 8-ны дугаарт С.Баярцогтыг “Зоос” банкны хувьцаа эзэмшигч болон хадгаламж эзэмшигчдийг хохироосон талаарх ноцтой баримтыг дэлгэлээ. “Зоос” банкийг дампуурч байх үед, бүр тодруулбал Монгол банкнаас “Зоос”-ыг татан буулгах тогтоол гарсны дараа тус банкны 25%-ийн хувьцааг эзэмшиж, стратегийн хөрөнгө оруулагчаар ажиллаж байсан Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны “Зоос” банкин дахь удирдлагын багийн ахлагч Бен Турнбуллтай С.Баярцогт сайд нууц гэрээ байгуулсан гэж мэдээлсэн байна. Тэрхүү гэрээнд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны “Зоос” банкнаас эзэмшиж байгаа 25%-д ноогдох мөнгөн хөрөнгийг гаргахаар тусгасан байж. Үүний тулд “Зоос” банкны дампуурлын үүдийг нээгч Бен Турнбуллыг сард 28.000 евро буюу 60 сая төгрөгөөр цалинжуулжээ. Одоо энэ гэрээ жил гаруйн хугацаанд хэрэгжиж дууссан бөгөөд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны тал 25%-д ноогдох хөрөнгөө өөрийн талд шилжүүлсэн гэх мэдээлэл “Зоос” банкны хувьцаа эзэмшигчдэд ирсэн байна. “Зоос” банкны 25%-ийг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк 20 сая доллараар худалдан авч байсан. Тэр мөнгө өссөн дүнтэйгээ Монголоос гараад явчихсан, гадныхан хохиролгүй болсон, харин Монгол улс болон хувьцаа эзэмшигч иргэд хохироод үлдэж байна гэсэн үг. Гадны банкны энэ том асуудлыг шийдэж өгч байгаа юм чинь шагнуулж таарна. Манай зарим банк өр барагдуулах ажлаа “хүнд гаруудаар” хийлгэдэг гэх бөгөөд шагналд нь үнийн дүнгийн 20%-ийг өгдөг гэх жишиг тоо бий. Энэ жишгээр тооцвол сангийн сайд доод тал нь 8 сая долларын хахууль авсан байж болзошгүй гэсэн хардлага зүй ёсоор гарч ирж байна. Нууцлалын зэрэглэлтэй байгуулсан тэрхүү гэрээ Авлигатай тэмцэх газар, УМБГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар дээр шалгагдах нь тодорхой боллоо. Хэрвээ гэрээ хэрэгжсэн бол С.Баярцогтын сайдын суудал төдийгүй улс төрийн байр суурь уг үндсээрээ ганхах нь ойлгомжтой. Түүгээр ч зогсохгүй эрүүгийн гэмт хэрэгтэн болохыг ч үгүйсгэх аргагүй юм.

Д.Зоригт. Zindaa.mn


URL:

Сэтгэгдэл бичих