Даяаршлыг дагаж үндэстэн дамнасан гэмт хэрэг “цэцэглэж” байна

Зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд буурай орны эдийн засаг, нийгмийн байдал, ядуурал дээр дөрөөлөн гэмт үйлдлээ хийдэг байна. Манай улсад үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг 2000 оноос хойш эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа нь тогтоогджээ.

Манай улс Үндэстэн дамнасан зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэхэд хууль эрх зүйн орчин хангалттай бус , боловсон хүчний асуудал дутагдалтай байдаг талаар ихээхэн шүүмжлэлд өртдөг. Тэгвэл энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн арван эрчимтэй өсөж , урьд хожид дуулдаж байгаагүй хүний наймаа , хар тамхи ,эд эрхтний наймаа , мөнгө угаах зэрэг зохион байгуулалттай гэмт хэрэг ихээр үйлдэгдэх болсон нь ард иргэдийг айдас хүйдэст автуулаад байгаа . Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцдэг олон улсын арга туршлагаас судлах, тэдэнтэй хамтран ажиллах, төрийн байгууллагын үйл ажиллагаа ,зохион байгуулалт, техник хэрэгслийг хөгжүүлэх стратеги, төрөөс баримтлах бодлогыг тодорхойлохоор Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байгаа юм байна.

3 сая ч хүрэхгүй хүн амтай манай улсад үйлдэгдэж байгаа үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн тоо нь 10 сая хүн амтай улсын тоотой ижил хэмжээнд хүрээд байгаа нь тулгамдсан асуудлын нэг болоод байна гэлээ. Дэлхий дахинд энэ төрлийн гэмт хэрэг өсөн нэмэгдэхийн хирээр илүү нарийн зохион байгуулалтад орж, нуугдмал хэлбэрт шилжиж байгаа  нь үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэхэд ихээхэн хүч, хөрөнгө шаардлагатай болохыг баталж байгаа ажээ.

Манай улсад үйлдэгдэж байгаа хэргийн дийлэнх хувийг ямар төрлийн гэмт хэрэг эзэлж байгаа, хамгийн сүүлд ямар хэрэг бүртгэгдсэн талаар лавлахад “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал олон улсын эрдэм шинжилгээний хурлаас зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээс гадна, цаашид асуудлыг гүнзгийрүүлэн судалж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх оновчтой арга, хувилбарыг боловсруулахаар ажиллана” гэж Г. Гантөмөр Хууль зүйн доктор, профессор, цагдаагийн хурандаа хариулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.