Ингэж байхаар шинэ хот байгуулъя

Цахим Өртөө сүлжээний андуудын дунд явагдаад байгаа нэг сонирхол татсан сэдвийг  уншигч та бүхэнтэйгээ хуваалцья гэж бодоод энэхүү эхлэл нийтлэлийг орууллаа. Сүлжээнд зориулан бичсэн болохоор та бүхэн болгооно бизээ!

Цахим Өртөө сүлжээний идэвхтэн хэрэглэгч ГОБИ:
Хөлөө хугалчихаад America: The Story of Us – гээд цуврал 12 DVD байдгийн ямар ч байсан сүүлийн 4 бүлгийг үзлээ. Гайхамшигтай баримтат кино байна та бүгд ч боломж гарвал үзэхэд ерөөсөө илүүдэхгүй гэж бодлоо.

Тэгэхээр Монгол улсад үндэстнийг нэгтгэж доргиосон томоохон бүтээн байгуулалт, шинэчлэлт үгүйлэгдээд байгаа юм байна. Улсын хөгжлийн урагш нь үсэргэх томоохон бүтээн байгуулалт хэрэгтэй байна. Энэ нь бизнес эдийн засгийн шинэчлэлийг дагуулахаас гадна хамгийн гол нь мэдлэг, технологийг урагш нь үсэргэж хөгжих хэрэгтэй. Жишээ нь дээрх кинонуудыг үзэж байхад олон чухал зүйлс байна.

Andrew Carnegie гэх Entrepreneur төмрийн хямд масс үйлдвэрлэлийг эхлүүлснээр байшин, төмөр зам гээд тэднийг барих хямд бөгөөд чанартай, бөх бат түүхий эдийг үй олноор үйлдвэрлэж эхэлснээр төмөр араг ястай тэнгэр баганадсан байшингууд үй олноороо баригдсан байх жишээтэй. Энэ нь одоо дэлхийн бүх улсад одоо ч хэрэглэгдэж байгаа технологи болсон байх жишээтэй. Монголын төмрийн үйлдвэрүүдийн хувьд арматур, булан төмөр, тэгээд зарим төмөр бэлдцүүд бэлддэгээс энд хэлсэн шиг байшингуудын түүхий эдийг хийдэггүй бололтой. Тэгээд ч дарханы төмөрлөгийн үйлдвэрээс гадна уртаашаа Монголд 2-3 төмрийн үйлдвэр л байдаг бололтой юм. Монголд одоо байшинг арматурын төмөрөөр хэлхэж карказ цутгаж байшин барих технологи л түгээмэл хэрэглэгдэж байгаа. Монгол бол төмрийн хүдрийн маш их нөөцтэй улс орон тул төмрийн үйлдвэр байгуулахад ямар ч асуудал алга байна.

Цахилгаан станцууд, хямд цахилгаан түгээлт, цахилгааны найдвартай сүлжээ, төмрийн үйлдвэр, аймаг хоорондын төмөр зам болон хурдны замууд, хотын цэвэр бохирын ус шугам сүлжээ түүний хонгилын систем, бөх бат чанартай хямд маш олон тооны гэр бүлийн орон сууцууд гээд л… энэ бүгд Монголд бүгдээрээ боломжтой.

Монгол одоохондоо яадаг юм бол Америкийн хувьд гэвэл Оросуудтай сансрын технологиор өрсөлдөж ирсэн нь Америк оронд олон технологийг авчирчээ!

Тэгэхээр гол хэлэх гэсэн санаандаа оръё. Шинэ хот буюу Монголын Нью-Иоркийг байгуулахад мэдээж түүнд зориулсан баримтлах зарчим, хууль эдгээрийг дагалдах дүрэм журам мэдээж хэрэгтэй.

Тухайлбал: Эдийн засаг, технологи, мэдлэгийн тусгай бүс байгуулна гээд үзэх юм бол
- сургууль болон академик байгууллагыг бүгдийг шилжүүлэх,
- орлого, дүрмийн сан зэрэг дээр үндэслээд томоохон компаниудыг бүгдийг нь тийш нь шилжүүлэх
- IT гэх мэт зарим чиглэлийн хувьд бүгдийг нь шинэ хот руу шилжүүлэх ч юм уу
гэх мэт.

Бас мэдээж сайхан хот байгуулахын тулд стандарттай байх хэрэгтэй бөгөөд нь энэ нь эдийн засгийн болоод олон зүйлийг хамарч болох юм.

Тухайлбал Иерусалим хотод бүх байшин чулуун байшин байх ёстой гэсэн хуультай байдаг. Бас Английн Жерси арал хот миний ойлгосноор тэнд амьдрахын тулд хадгаламжийн доод хязгаарыг шаарддаг байсан санаж байна.

Эдгээр шиг шинэ хот маань

- Гэр хороололгүй байх
- Family house (гэр бүлийн орон сууц) нь гаражтай гэх мэт стандарт шаардсан байх
- Орон сууц ч ялгаагүй гараж, зогсоол гэх мэт стандартууд анхнаасаа хангаж байх
- Ус сувагжуулалт нь заавал хонгил байдалтай байх
- Хот төлөвлөлт нь Америк маягын дөрвөлжин блокуудаас бүрдэх
- Ногоон хот байхтай холбоотой цэцэрлэгжүүлэлт, модны тоонд стандарт тавих гээд л…

Тэрээр ийнхүү санаагаа өндөрлүүлсэн байна. Ийнхүү энэ сэдвээр ар араасаа цуварсан олон сайхан санаа агуулсан 59 сэтгэгдэл бодролууд орсон байгааг та өөрөө дараахь линкрүү орж тодруулан унших боломжтой юм.

https://groups.google.com/forum/?fromgroups#!topic/tsahim-urtuu-suljee/1KXS7m8d26g


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих