Өнөө шөнө 03:45 цагт Н.Төгсцогт тулалдана

Лондонгийн зуны XXX олимпийн наадмын боксын төрөлд эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд эх орноо төлөөлж буй дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт  өнөө шөнө монголын цагаар 03.45 цагт тулалдна. Тэрээр 1/8-т шалгаран үлдээд байгаа билээ. Түүний өрсөлдөгч нь Узбекстаны Ясурбек Латипов. Манай боксчин Ясурбек Латиповыг ялбал хүрэл медалийн болзол хангах юм.

Сугалаагаар эхний тойрогт Азербайжаны тамирчин Элвин Мамишзадатай учраа таарч, 18:11 (4-5, 7-3, 7-3) харьцаатай буулган авсан тэрбээр өнөөдөр Бээжингийн олимпийн хүрэл медальт , 2007 оны дэлхийн аваргын хүрэл, Европын аваргын хошой хүрэл медальт, Италийн тамирчин Винчензо Пикардиг 17-16 (4-6, 6-4, 7-6 ) харьцаатай ялснаар шөвгийн наймд шалгарч байгаа юм.

Э. Мөнх


URL:

Сэтгэгдэл бичих