Одоо Пүрэвдоржоос салчихвал ч

Монголын санхүүгийн салбарт ажиллаж байгаа хүмүүсээс ийн халаглах хүн зөндөө.  Арга ч үгүй дээ, Монголын мөнгөний бодлогыг санхүүгийн “а” ч үгүй Пүрэвдорж, хөрөнгийн зах зээлийн толгойг “хувьцаа” гэдгийг “байцаа” гэж ойлгодог баймаар Содхүү хоёр барьчихаар энэ Монгол чинь яаж хөгжих юм бэ. Ядаж байхад намар болохоор хөрөнгийн биржийн хэдэн залуучуудыг аваад Содоо тариан талбай руугаа алга болно. Өвгөн Пүүжээ насны найр хийгээд хөдөө хэсээд сураггүй болно. Монголын залуучууд төр түмний мөнгөөр хэдэн жил цөлөгдсөнийх гайгүй сайн боловсрол эзэмшиж, энэ нэг жижигхэн орны мөнгө, хөрөнгө хоёрыг хөдөлгөхтэйгөө болчихлоо. Хамгийн гол нь тэдэнд улс төр, бизнесийн хувьд либериал, залуу тархинууд ажиллаж байна. Хөрөнгийн бирж, Монгол банк хоёр бол улс төржүүлж болохгүй хамгийн чухал салбарууд. Гэтэл улс төрийн “чандар” болтлоо бугшсан хоёр өвгөн суучихаад салахгүй байсан. Харин Содхүү нь Мэргэжлийн хяналтын газар руу дэвшүүлэгдэн зайлуулагдаж, амар сайхандаа жаргалаа. Одоо Пүрэвдоржийн асуудлыг яаж шийдэх нь сонин байна. Түүнээс янз бүрийн онол, санхүүгийн томъёо, тооцоо асуухаар яадаг бол. Ядаж өөрөөсөө биш юмаа гэхэд үр ач нараасаа ичмээр юм. Сү.Батболд овоо л боловсролтой толгойсон. Ядаж монголыг биш юмаа гэхэд өөрийнхөө нэр нүүрийг бодоод Пүүжээг пэнсэнд нь гаргамаар юм. Монголчууд бид нар гурвын гурван саяулаа юмсан. Төгсөөд ирснийг нь байг гэхэд төгсөх курсын санхүүгийн ангийн оюутнуудаас түүний оронд тавьчихмаар юм.


URL:

Сэтгэгдэл бичих