300 сая тонн нүүрсний нөөцтэй Могойн голын ордод шунах хятадуудад найр тавьсан Монгол төрийн сайд

Хөвсгөл аймгийн Могойн голын уурхайд Зоригт сайдын хужаа найзууд цахилгаан станц барих гэж байгаа талаар асуудал яригдаж байсан даа. Одоо харин өөр болсон гэдгийг нөхдүүд бодитойгоор нь харуулаад эхэллээ. Могойн голд цахилгаан станц биш харин уурхайн үйлдвэрлэл явагдаж  Монголын ард түмэн хятадуудын давхар хяналтад ороод ирж байна. Анхандаа “Шинэ Ази Майнинг” хэмээх хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид цахилгаан станцыг нь 100 хувь эзэмшүүлэх гэж байнаа гэхэд нь л асуудал яригдаж байсан юм. Яахаараа наад хятадууд чинь 100 хувь эзэмшдэг юм бэ. Яваандаа баруун бүсийг цахилгаан эрчим хүчний хараат байдалд оруулах юм биш үү хэмээн багагүй маргаан үүсгэж байсан. Гэтэл одоо бүр түүнээсээ долоон дор юм болоод ирж байна. Баттай эх сурвалжууд “Шинэ Ази Майнинг” групп Могойн гол дээр дулааны цахилгаан станц барих гэж улайран зүтгээд байгаа нь ердөө л өнгөлөн далдлалт.

Харин түүний цаана бүхэл бүтэн 300 сая тонн өндөр зэрэглэлийн нүүрсний нөөцтэй Могойн голын ордыг эзэмшиж ашиглах сонирхолтой байсан нь тодорхой гэдгийг хэлээд эхлэж байгаа юм. Гэтэл хамгийн хачирхалтай нь дэлхийн дахины чихийг дэлдийлгэж байгаа коксжих нүүрсний асар их нөөцтэй Могойн голын нүүрсний уурхайд эзэн суух хүсэлтэй Хятадын тэрбумтнуудад Эрдэс баялгийн сайд Зори гт хугацаагүйгээр ашиглах зөвшөөрлийг нь олгочихсон байж байх юм. Могойн голын нүүрсний уурхайг хятадууд монголчуудад наалдах ашиггүйгээр 100 хувь эзэмших тохироог ийнхүү бүрдүүлсэн болж таарлаа. Харин өнөөх баялгийн эзэн гэгдэх сайхан нэр томъёотой  нутгийн ард иргэд гишгэх газар, уух усгүй болохыг нь зөв хэмээн үзэж байгаа салбарын сайдтай байхыг хэрэг ч байна уу даа. Одоо бүр “Шинэ Ази Майнинг” групп энэ арга барилдаа гаршиж байх шиг байна. Ахиад баруун бүсэд цахилгаан станц барина хэмээн бас нэгэн уурхай дээр сандайлаад суучихсан сураг ч дуулдаж эхэллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.