Ямааны махны үнэ өсч, дээд гурил хямдрав

Нийслэлийн худалдааны төвүүдэд зарж байгаа махны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 0,.7-3.4, адууны махны үнэ 1.2, хонины махны үнэ 2.8 хувиар буурсан бол, ямааны махны үнэ 1.8 хувиар өссөн байна. Махны үнийг өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 0.4-3.6, хонины махны үнэ 0.7, адууны махны үнэ 4.2, ямааны махны үнэ 6.2 хувиар өсчээ. 2012 оны 8-р сарын 1-ний байдлаар кг хонины ястай махны үнэ дунджаар 7250, хонины цул 7842, үхрийн ястай 7963, үхрийн цул 8888, ямааны мах 5920,’ адууны мах 6250 төгрөгийн үнэтэй байна.

Харин гурилын үнийг өмнөх сарын дунДажтай харьцуулахад “Алтан тариа” компанийн задгай I зэргийн гурил 0.3 хувиар өссөн бол, савласан дээд гурилын үнэ тогтвортой байв. Өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” компанийн задгай I зэргийн гурил 0.7 хувь, савласан дээд гурилын үнэ 0.4 хувиар буурсан байна.

О.Сүлд


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.