“Галзуу хулгана” хүүхдийн паркт ирлээ

Үндэсний соёл, амралтын хүрээлэн хүүхэд багачууддаа зориулан нэгэн шинэ тоглоомыг Монголд авчиржээ. “Галзуу хулгана” хэмээх уг тоглоомыг ирэх аравдугаар сарын эхэнд ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тоглоомыг угсрах ажил цаг агаарын байдлаас болж бага зэрэг саатах болсон аж.

 

Гэсэн хэдий товлосон хугацаандаа ажилд оруулахын тулд Үндэсний соёл амралын хүрээлэнгийнхэн шургуу ажиллаж байгаа гэнэ. Тус тоглоомыг Хятад улсаас авчирсан бөгөөд 700 метр урт, 40 метр өндөр, дөрвөн тойрогтой, 24 хүний багтаамжтай цагт 80 км хүртэл хурдлах чадвартай аж. Үндэсний соёл амралтийн зүгэээс галзуу хулганаас гадна “Аймшгийн байшин” хэмээх  тоглоомыг ч мөн  ашиглалтанд оруулах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих