Хур хогийг цэвэрлэх талаар бичиг хүргүүлнэ

Улаанбаатрын нутаг дэвсгэрт байгаа эзэн хариуцагчгүй барилгын болон ахуйн хог хаягдлыг өнгөрсөн зургадугаар 15-ны дотор бүрэн цэвэрлүүлэх талаар нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нартай БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар гэрээ байгуулсан.

 

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Эмээлтээс урагш, уулын бэлд айлуудын ахуйн болон түүхий эдийн цэгүүд малын хог, хайрганы карьерууд барилгын хаягдлыг хаяж хур цогийн цэг үүсгэжээ. Мөн Хан-Уул дүүргийн Биокомбинат, Шувуун фабрикт хур хогийн цэг үүссэн байна.

 

Тиймээс Нийслэлийн байгаль хамгаалах газраас Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэст дүүргүүдийнхээ эзэн хариуцагч нь тодорхойгүй хур хогийг яаралтай цэвэрлэж дуусгах тухай бичиг хүргүүлэхээр болсон байна.

Л. Алтан-Эрдэнэ

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.