Дуурийн дууч Ө.Уянга удахгүй хуримын даашинзаар гоёж, хадмын хаяа түших нь

Хоолойн чадал чансаагаар хэнд ч гологдохгүй авъяаслаг дуурийн дуучин Ө.Уянгыг мэргэжлийнхэнээс гадна ард түмэн ч өндрөөр үнэлдэг. “Классик жем” хамтлагийн гишүүн болж олонд танигдаж байсан тэрбээр өөрийн авъяас чадлын хүчээр нэр алдрын оргилд хүрч чадсан нэгэн. Хаа ч явсан эрч хүч “ханхалуулж” олны анхаарлыг татаж байдаг энэ бүсгүй хувийн амьдралаараа ч хүн бүрийн анхаарлыг татдаг нь нууц биш.

Анхны нөхрөөсөө салмагц дүүмэд залуусаар өөрийгөө хүрээлүүлж, хэвлэл мэдээллээр нэлээдгүй шуугиан тарих болсон түүнийг “Dior”-ын Батчулуун хатагтайн ганц хүүтэй хайрын романс үүсгэж явсаныг мэдэхгүй хүн ховор. Гэвч түүний адармаатай хайрын түүх төдийлөн удаан үргэлжлээгүй. Харин үүний дараагаар дууч бүсгүй маань мөн л өөрөөсөө үе мултарсан дүү залуутай нэр холбогдож эхэлсэн.

Хэдийгээр энэ талаарх мэдээлэлд хүмүүс төдийлөн итгэхгүй байсан ч өдгөө ойр дотныхон болон урлагийнхан нь бүгд тэднийг мэддэг болжээ. Ө.Уянгын энэ удаагийн сонголт “Улаанбаатар” чуулгын дуучин Б.Баатархүү гэх залуу. СУИС-ыг төгсөөд удаагүй байгаа энэ залуу тун удахгүй хайртай бүсгүйдээ хуримын даашинз өмсүүлэхээр бэлдээд байгаа сурагтай.
Н.Хувьзаяа www.secret.mn


URL:

Сэтгэгдэл бичих