Н.Төгсцогт олимпийн мөнгөн медалийн төлөө хүч үзэхээр боллоо

Лондонгийн олимпийн наадмыг боксын 52кг-ын медальтнууд өнөөдөр тодорлоо.

Жүдочдын хос медалийг буухиаг дэлхийн аваргын мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт үргэлжлүүлэн хүрэл медалийн болзол хангажээ. Ийнхүү тэрээр олимп, дэлхийн аваргын хос медальтай хамгийн залуу боксчин боллоо.

Медалийн төлөө тэрээр 2011 оны дэлхийн аваргын хүрэл медальт Узбекстаны Ясурбек Латиповтой тоглож 4:5, 5:3, 6:2 нийт 15:10 гэсэн онооны илт давуугаар ялалт байгууллаа. Одоо түүнд цаашаа медалийн өнгөө хоёр удаа солих боломж бий.

Манай боксчин наймдугаар сарын 10-нд олимпийн мөнгөн медалийн төлөө дэлхийн аваргын алт, хүрэл медальт, ОХУ-ын боксчин Миша Алоянтой тоглох юм.



Б.Ирээдүй


URL:

Сэтгэгдэл бичих