У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн төлөө тулалдана

Лондоны зуны олимпийн XXX наадамд боксын 52-ыг жинд тулалдсан Н.Төгсцогт хүрэл медалийн болзол хангаад байгаа. Энэ үед манай бас нэгэн ширэн бээлийтэн хүрэл медалийн төлөө хүч үзэх гэж байна. Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ боксын 64 кг-ийн жинд Лондоны олимпийн рингэнд тулалдаж байгаа. Тэрээр өнөөдөр жиндээ дэлхийд №1-т эрэмбэлэгддэг Английн эзэн орны боксчин Томас Столкертой тулалдана. Тэмцээн үүрээр 04.00 цагт эхэлнэ.

Д.Цэцэг


URL:

Сэтгэгдэл бичих