Байнгын хорооны дарга нарыг дэвшүүлнэ

Төрийн ордонд өнөөдөр үйл явдал өрнөх шинжтэй байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр дөрвөн ч байнгын хорооны дарга нарыг баталж, /Өмнө нь Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг томилсон байсан/ томилсон юм. Үлдсэн гурван байнгын хорооны дарга нарыг томилох асуудлыг өнөөдөр холбогдох байнгын хороод хэлэлцээд, нэр дэвшүүлэн УИХ-ын чуулганд оруулж ирэх үүрэг хүлээгээд буй. Тодруулбал, Өргөдөл гомдлын байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо, Хууль зүйн байнгын хороодын дарга нарыг томилох болж байгаа юм.

Гэхдээ одоогоор холбогдох байнгын хороодын хуралдах цаг тодорхойгүй байна. Мөн УИХ-ын даргын хэлснээр бол өнөөдөр Ардчилсан намынхан Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. Болж өгвөл энэ асуудлыг мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх чиг ч бас барьж буй юм.

Одоогоор дараах хүмүүсийг Байнгын хорооны даргаар томилоод байна.

  1. Төрийн байгуулалтын Байнгын хороо – А.Бакей
  2. Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо – Ц.Цолмон
  3. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн Байнгын хороо – Г.Баярсайхан
  4. Төсвийн Байнгын хорооны дарга – Ц.Даваасүрэн
  5. Эдийн засгийн Байнгын хорооны дарга – Б.Гарамгайбаатар

Г.Дарь


URL:

Сэтгэгдэл бичих