Ганцацрал буюу Ганбууш: Би “за яршиг” гээд доодхоо шууд үзүүлчихэж байгаа юм

Хүний тавилан гэдэг сонин байх юм. Өнөөдөр 60 дөхсөн эрхмийг “насны нар хэвийсэн буурай” хэмээх нь хэвийн л зүйл. Гэтэл “манин” Н.Ганбууш өнөөдөр 60 насны босгон дээрээ Тайландад хүйс солиулах мэс засалд амжилттай орж, жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болон хувирлаа.

Иргэнийхээ үнэмлэхийг Н.Ганцацрал нэртэйгээр солиулж, регистрийн дугаараа шинээр авчээ. Хэсэг хугацааны дараа үрийн зулай үнэрлэхээр төлөвлөж байгаа юм байх. Нас нь 60 дөхсөн ч сэтгэлгээ нь эгээ л 25-т шиг тэрээр өөрийн амьдралынхаа тэр бүр олонд дэлгээд байдаггүй нууцаасаа “Үндэсний мэдээ” сонины уншигчидтай хуваалцлаа. Эрхэм уншигч та өөрийнхөөрөө болгоож үзээрэй. Хүн өөрөө хувь тавилангаа сонгож төрдөг байсан бол Н.Ганбууш анхнаасаа л Н.Ганцацрал болж төрөхийг сонгох байсан биз.

-Хагалгаанд ороод ирснээс чинь хойш даруй хоёр сар өнгөрсөн байна. Одоо биеийн байдал  чинь ямар байна? 
-Ерөнхийдөө гайгүй болчихсон. Би сүүлийн үед жаахан гам алдсан бололтой ойр ойрхон бие засах гээд байдаг болчихоод байна. Хүмүүс хар даавуунд тос шингээгээд тавьдаг гэх мэтийн ардын уламжлалт эмчилгээ зааж өгч байна л даа. Даанч над шиг хагалгаатай хүнд тэр нь тохиромжгүй гэнэ.

Тиймээс гам бариад дулаан байхад аяндаа зүгээр болно гэж эмч нар зөвлөж байгаа. Мэдээж үрэвсэл дарах, дархлаа сайжруулах эм тариа бол хэрэглэж байгаа. Хагалгаа хийсэн эмч маань хоёр сарын дотор бүрэн эдгэж, асуудалгүй болно гэж хэлсэн. Ямар ч байсан бүх хавдар, энэ тэр нь арилсан. Гэхдээ цаашдаа ямар байх нь надаас л шалтгаална.

-Анх бүрэн утгаараа эмэгтэй хүн болсон гэдгээ мэдрэх үед ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Анх би чинь доодохоо хараад л баярлаад байдаг байсан. /инээв.сур/ Хагалгаа хийлгээд гурав хоноод эмнэлгээс гарсныхаа дараа платье өмссөн. Тэнд чинь халуун, тэгээд эмчилгээний дамсктай, бандааш өмсүүлдэггүй байсан. Тэгээд л  урт платье өмсөөд л байсхийгээд л жорлонд орж, толь барьж байгаад л доодохоо хараад баярладаг байлаа.

Тэгээд ч Тайландад чинь эмчилгээ ном журмынхаа дагуу явж байсан болохоороо илүү дутуу хүндрэл энэ тэр гарч байгаагүй. Монголдоо ирээд асуудал эхэлсэн дээ. Тайландууд бол хүн мөнгөө дутуу төлсөн, төлөөгүй байсан хамаагүй өвчтнийхөө өмнө заавал хариуцлагаа бүрэн хүлээдэг. Тэгээд ийм эмчилгээ хийнэ, ийм гам барина гээд л бичиж өгдөг.

Түүнийг нь би монголдоо ирээд орчуулаад түүнийх нь дагуу эмчилгээ хийлгэж байлаа. Гэхдээ л амьдрах нөхцөл байдал өөр болохоор асуудал гарч л байгаа юм чинь. Монгол эмч нарт чинь хүйс солиулсан өвчтөнг эмчилэх арга, туршлага байхгүй, тулгамдаж байгаа юм чинь. Өөрийнхөө төрсөн биеэр туршлагын туулай боллоо ш дээ. Хаа очиж бие сайтай тулдаа давж гарч байна. Тэгэхдээ цаашдаа ямар юм тохиолдохыг хэлж мэдэхгүй байна.

-Танд одоо эмэгтэй хүний онцлогуудаас илэрч байна уу. Тухайлбал, сарын тэмдэг? 
-Бэлгийн харьцаанд орсны дараа сарын тэмдэг ирнэ гэж эмч хэлсэн л дээ. Гэхдээ би одоохондоо тийм зүйл ерөөсөө бодохгүй байгаа. Сайн эдгэрч, хэвийн байдалдаа ороогүй байхдаа “нэг эрд ханз татуулчихвал яана” гээд  айгаад байгаа ш дээ. /инээв.сур/ Байнга эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, хяналтанд нь байгаа.

Монголын эмч нарын оношилгоо, эмчилгээ, Тайландын эмч нарынхаас их зөрдөг. Энэ нь мэдээж нөхцөл, уур амьсгал гээд олон зүйлээс хамаардаг болохоор тийм байдаг байх. Гэхдээ би монголынхоо эмч нарын эмчилгээ хандлагыг хүндэтгэж байгаа. Тэд монгол хүний биед тохирсон эмчилгээгээ сайн хийдэг гэж боддог шүү.

-Ер нь хэдээс хэдэн насны хүмүүс тан шиг мэс засал хийлгэдэг юм байна?
-15-25 насны залуучууд. Гадаадынханд ер нь бол нас хязгааргүй, хамаагүй байдаг  юм билээ. Надтай зэрэгцээд хагалгаа хийлгэсэн Герман өвгөн 68 настай, Америк өвгөн 86 настай байсан гэхээр би харин ч залуухандаа орж байгаа биз дээ. Гэтэл Тайланд эмч нар нь намайг “хөгширч үхэх гэж байж яах гэж ийм хагалгаа хийлгэж байгаа” юм гэх ухааны юм яриад байсан.

-Яагаад?
-Тэндхийн залуучууд нь ихэвчлэн биеэ үнэлэх зорилгоор хүйс солиулах хагалгаанд ордог юм гэсэн. Тайландын 1230 БАТ гэдэг нь манай 70 мянган төгрөг гэсэн үг. Ийм мөнгөөр л хүйсээ солиулаад насан туршдаа биеэ үнэлж олсон мөнгөнийхөө тал хувийг нь улсдаа тушаадаг, өндөр татвар төлдөг юм билээ.

Секс туризм хөгжсөн улсад энэ бол хэвийн зүйл. Гэхдээ хүйс солиулах хагалгааг яг Тайланд хүн их ховор хийлгэдэг гэсэн. Ихэвчлэн Тайланд аавтай өөр улсын харьяат ээжтэй ч юмуу тиймэрхүү эрлийз хүмүүс их хийлгэдэг. Үнэхээр сайхан залуучууд хагалгаанд орж байсан. Эх эцгээс цоо эрүүл эр хүн болж төрчихөөд биеэ үнэлэхээр нүүрнээсээ авахуулаад хөлийнхөө ул хүртлээ мэс засал хийлгэж байгааг нь харах үнэхээр утгагүй санагдсан. Миний хувьд бол шал өөр шүү дээ.

-Таныг эхээс хэвийн төрсөн гэх хүн олон байдаг? 
-Төрөхдөө яг манин л байсан юм чинь. Надтай бэлгийн харьцаанд орж байсан эрчүүд, эмч нар гээд хүмүүс мэдэж л байгаа шд. Би ямар манин байсан, одоо ийм болчихсон үзүүлээд яриад явалтай биш. Ер нь бол би Монголд анх хүйсээ солиулах мэс засал хийлгэсэн нь л үнэн биз дээ. Урьд нь хэн байсан нь сонин биш, одоо хэн болсон нь сонин ш дээ.

-Хүйсээ солиулснаас хойш хүмүүсийн хандах хандлага өөрчлөгдсөн үү?
-Шал ондоо болсон. Урд нь хүмүүс намайг хараад эвэртэй туулай харсан юм шиг л байдаг байлаа ш дээ. Саяхан би иргэний үнэмлэхээ солиулах гээд олон нийтийн газар явахад чинь хүмүүс шал өөр хандаж байгаа юм чинь. Эмэгтэй хүмүүс оочерт зогсоохгүй урдуураа оруулаад л, хүнд хагалгаанд орсон юм чинь удаан зогсч болохгүй биз дээ гээд л. Эрэгтэй хүмүүс бол тийм зүйл мэддэггүй юм билээ. Ер нь эрэгтэй хүн гэдэг чинь аягүй бодь байдаг юм байна. Үсрээд л түрүү булчирхай байна биз дээ. Элдэв өвчин авчихгүй бол бусад нь ОК биз дээ.

Гэтэл эмэгтэй хүн чинь нарийн нандин зүйл ихтэй, ямар ч их ажиллагаатай байдаг юм бэ дээ. Би бүр урд нь амар байжээ гэж бодож байгаа ш дээ. Тэгж ч болохгүй, хүйтэн юман дээр сууж болохгүй гээд л. Идэж уух нь хүртэл хэмжээ хязгаартай байх жишээтэй. Үнэхээр зовлонтой л юм байна. Би одоо энэндээ дасан зохицоход сэтгэл зүйн хувьд маш их хүндрэлтэй учирч байна. Ямар ч бэлтгэл алга. Би уг нь хоёр сарынхаа дотор бүрэн эдгэрсэн ш дээ. Ялангуяа энэ “Натул” гээд сувилалд ирээд, агаар салхинд үнэхээр сайхан болж байсан юм.

Тайландад эмч нар чинь өрөө тасалгаандаа байнга дотуур хувцасгүй явж бай гэж зөвлөдөг. Тэгээд монголдоо ирээд энэ сувилалынхаа өрөөнд бороотой, шороотой хамаагүй л нүцгэн байчихгүй юу. Тэгээд л өдөржингөө хоолоо зөөлгөөд хэвтээд байсан юм. Тэгсэн чинь тэр маань буруу байжээ. Доороосоо даараад, жин цохиод, шээс задгайраад тасалдаад байдаг болчихсон. Үнэн асуудалтай. Тэгээд л эмэгтэй хүний зовлонг жорлонгоос нь эхлээд туулж явна.

Ялангуяа хотоор ажил хөөцөлдөөд явж байхад чинь гэнэт шээс хүрнэ. Жорлон хайгаад явахаар олдохгүй, зарим нэг кафе байгууллагын жорлонд оръё гэхээр эрэгтэй хүн байвал байхгүй гэнэ. Эмэгтэй хүн таарвал шууд зөвшөөрөөд оруулдаг. Эмэгтэй хүн гэдэг өөрөө биеэрээ бүхнээ мэдэрдэг болохоор нэгнийхээ зовлонг их сайн ойлгодог юм шиг санагдсан. Гэхдээ залуухан охид бол хүний зовлонг мэддэггүй л юм билээ.

-Таныг хагалгаа хийлгэсэн гэдэгт чинь итгэхгүй хүмүүс үзье, харъя гэх хандлага гаргаж байна уу?
-Гарч байгаа ш дээ. Зөндөө. Саяхан би бичиг баримтаа хөөцөлдсөн гэсэн ш дээ. Тэгэхэд чинь зарим нэг албан тушаалтан надад итгэхгүй байгаа юм. Монголд  хүмүүс мөнгө өгөөд л хуурамч бичиг баримт бүрдүүлээд ирдэг гэнэ. Тийм болохоор намайг хуурамч бичиг баримт бүрдүүлээд ирсэн ч юм билүү яаж мэдэх юм гэх юм.

Намайг чинь аягүй баян гээд бодчих юм аа. Амны билгээс ашдын билэг гэдэг биз дээ. Тэгээд л тан шиг баян хүн Тайланд монголгүй хуурамчаар үйлдээд аваад ирсэн байхыг хэн байг гэх юм. Тэгээд заавал харуул гэж шууд хэлэхгүй ч хандлага илэрхийлээд байдаг юм билээ.

Хагалгаа хийлгэсэн мань мэтийн хүмүүс чинь одоо мэдрэлийн тогтворгүй үе дээрээ байгаа ш дээ. Тэгээд элдэв шалтаг хэлээд хүнийг нааш цааш олон дахин явуулаад байхаар чинь гэнэт мэдрэл хөдлөөд албан тасалгаанд нь шууд өмдөө тайлаад л үзүүлчихсэн.

Тэгэнгүүт “Өө за за, уучлаарай” гээд миний бичиг баримтад шаардагдах бичгийг хийгээд өгчих жишээтэй. Ийм зүйл бол байна ш дээ. Зүгээр л мянган удаа ярьснаас нэг удаа нүдээр нь үзүүлчихсэн дээр биз дээ. Яршиг зүгээр. Тиймэрхүү байдлаар янз бүрийн асуудлаа зохицуулж байна. Нээрээ энэ далимд нэг зүйлийг хэлье.

-Тухайлбал?
-Цагдаагийн газраас ял шийтгэлгүй гэдэг бичиг авахад маш хурдан, шуурхай үйлчилж байсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өр ширгүй гэдэг бичиг авах гэж алингаа алдсан.

Тэднийх нэг цонхны үйлчилгээ гэчихжээ. Тэр нэг цонхон дээр нь нэг хөх залуу сууж байгаа юм. Албаар хөх залуу гээд хэлчихье. Тэр залуу тэр цонхон дээрээ юу хийж сууж байгаагаа мэдэх юм байхгүй. Ямар материал бүрдүүлэх вэ гэхээр жижүүрийн хэсэгт бичээстэй байгаа гээд л.

Тэрийг нь үзэхээр тоймтой, хүн ойлгочихоор юм байхгүй. Хүмүүсийн байдлыг хартал иргэний үнэмлэхээ канондуулсан байхыг нь хараад ойр хавьд нь канон хайгаад олдох шинжгүй. Шинэ гүүр бариад, Тээврийн товчоо хавиар бүх газар нь газарт орчихсон сүйд. Үхтлээ канон хайж яваад, маш их цаг алдаж байгаа юм чинь. Аргаа бараад “Зуун наст” эмнэлэг дээр очиж, уран нугаралт хийх шахаж байж нэг юм канондуулж аваад очиж байгаа юм. Тэгэхээр санхүүд мөнгөө тушаачих гэнэ.

Тэр ганц санхүү дээр нь монгол даяараа оочерлож байна гэвэл яах уу. Дөрвөн давхраас нэг давхар хүртэл. Санхүү нь мөнгө авсан баримтыг гараараа бичнэ. Тэгээд нэг нэгээрээ цуварч орохоор нэг хүн доод тал нь 30 минут саатаж таарч байгаа юм. Хамаг цаг, нервийг яаж бардгийг өнгөтөөр үзүүлж өгч байна аа тэнд.

Ер нь яахаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бэлэн мөнгө иргэдээс авч байгаа юм. Нэгд.  Хоёрт, өр ширгүй гэдэг бичиг авахын тулд яахаараа 3000 төгрөг төлөх ёстой юм. Цагдаагийн байгууллага ял шийтгэлгүй гэдэг бичигт 1000 төгрөг авч байсан ш дээ.

За мөнгө нь яахав гэхэд яахаараа ганцхан санхүү дээр бэлнээр тушаах гэж өдөржин оочерлож зогсох ёстой байдаг юм бэ. Хотоор дүүрэн банк байхад яагаад ийм нугалаа байгаад байгааг ерөөсөө ойлгоогүй. Санхүүг нь даваад нөгөө хөх залуу дээр очихоор тэр нь буруу байна, энэ нь дутуу байна гээд нааш цааш нь гүйлгэж өгнө. Чи эхнээс нь бүгдийг нь хэлээд өгч болоогүй юмуу гэхээр “заавраа унш” гэх жишээтэй.

Дургүй хүрээд тэр залуутай нь тачигнатал хэрэлдээд, энэ байдлыг чинь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэлнэ гэхэд тоох ч үгүй “манай даргатай л ярь” гээд сууж байгаа юм. Тэнд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн элдэв асуудалтай бүх хүмүүс бухимдалын дээд цэгтээ хүрч байхыг харлаа. Ийм аймаар хүнд сурталтай газар байдаг юм байна лээ шүү.

-Таныг хүйсээ солиулсанд гэрийнхэн чинь яаж хүлээж авсан бэ?
-Манай эрэгтэй дүү нар их дургуй байсан. Харин эмэгтэй дүү нар шал өөрөөр хүлээж авсан. Та одоо янхан шиг гялгар гялтгар хувцас өмсөж болохгүй, брендийн хувцас өмсөх хэрэгтэй гээд л. Манай хоёр эмэгтэй дүү чинь аягүй мундаг ш дээ. Нэг нь брендийн хувцас оруулж ирдэг.

Тэгээд хувцасныхаа дунд оруулаад дуртай хувцсаа ав гээд л. Би тэр дунд чинь ороод алж өгч байгаа юм чинь. Тэд маань намайг 60-тай авгай шиг хувцаслачих гээд би гэдэг хүн чинь өөрийнхөө стиль, имижинд тохирсон хувцас сонгох гээд л. Бас намайг Тайландад хагалгаанд орох гэж байхад манай Энхээ гээд найз хүүхэн хүрч ирж, тусалж, надад нэлээд хувцас зүйлүүд авч өгч, сэтгэл санаагаар дэмжиж байсанд баярладаг.

-Эрэгтэй дүү нар чинь ямар утгаараа таагүй хүлээж авсан юм бол?
-Мэдэхгүй ээ. Янз бүрийн шалтгаан байсан биз. Хөгшин болчихоод хуучнаараа л байж байхгүй биеэ янз бүр болгоод гээд л. Манай нэг дүү маань элэгний маш хүнд өвчтэй юм л даа. Тэр маань “цоо эрүүл биеэ өнөөдөр ийм болгоод байхдаа яадаг юм, өвчтэй зовлонтой би биеэ яая гэж байхад” гээд тэр аягүй хүндээр хүлээж авсан. “Би өчнөөн олон жил яая даа гэж өвчиндөө шаналж явахад Ганбууш эрүүл саруул биендээ мэс хүргүүллээ” гээд аймаар уурласан.

-Одоо нэгэнт ийм явдал болсон болохоор эвлэрсэн биз дээ?
-Нэг их сүйдтэй эвлэрсэн юм алга. Ерөнхийдөө эрэгтэйчүүд нь дургүй хэвээрээ л байгаа. Цаг хугацааны явцад илаарших биз дээ. Тэгээд ч би өөрөө өөрийнхөө амьдралд эргэлт гаргасан. Би хэн нэгэнд таалагдах гэж, хэн нэгний хүсэл сонирхлоор энэ хагалгаанд ороогүй. Насан туршийнхаа мөрөөдлөө л биелүүлээ ш дээ. Тэгэхдээ эмэгтэй хүн гэж ийм нарийн зохион байгуулалттай гэж бодоогүй.

-Одоо жаахан харамсаад байна уу даа?
-Одоо харамсаад байна. Урд нь бороо, шороонд нүцгэн шалдан хамаагүй л явдаг байлаа. Одоо бол тэр бүхэн ёстой уучлаарай болсон байна ш дээ. /инээв.сур/ Урд нь миний цүнхэнд будаг шунх, тэмдэглэлийн дэвтэр гээд ажил хэргийн чанартай зүйлүүд явдаг байсан. Одоо бол тэдгээр чинь жагсаалаас гараад шөнийн дамск, өдөр тутмын дамск, эм тариа гээд дандаа эмэгтэйчүүдийн юмнууд явдаг болчихоод инээд хүргээд байна ш дээ.

Урд нь ажилдаа хэрэгтэй зүйлүүдийг багтаасан, бараг бичиг хэргийн дэлгүүр шиг л цүнтэй явдаг байсан чинь одоо хэдэн дамск хийгээд л дүүрчихэж байна ш дээ. Одоохондоо ч яахав. Ажлаа хийгээд эхлэхээр би бичиг хэргээ хаана нь хийж, дамскаа хааш нь хийж багтаахаа ойлгохгүй байгаа ш дээ. Зарим эмэгтэйчүүд өглөө нэг дамск хийгээд орой болтол түүнтэйгээ явдаг гэнэ. Тэр хамгийн буруу.

Бохирдонгуут нь солихгүй бол эрүүл мэндэд чинь сөргөөр нөлөөлнө гээд нэг юман дээрээс олоод уншчихжээ. Тэгээд л одоо түүнийхээ дагуу 00 орох тоолондоо л доодохоо тольдож, дамскаа сольж байна ш дээ. Би тамхи татдаггүй, Хүмүүс тамхинд аймаар их мөнгө үрдэг. Архи л уудаг байсан. Бааранд шатаагч байсан болохоор өөрөө хэзээ ч архи мөнгөөр авч уухгүй, хүмүүсээр авахуулна. Уг нь би чинь эдийн засгийн аягүй хэмнэлттэй амьдарч байсан юм.

Гэтэл одоо хамаг мөнгөө дамсканд л үрэх шинжтэй. Өдөр болгон л янз бүрээр нь авах юм. Ядаж байхад дамсканд чинь бас зиндаа энэ тэр байдаг юм байна. Эм тарианд дарамтлуулна гэдэг шиг дамсканд л дарамтлуулж байна даа. Нэг бодлын урьдых шигээ байсан нь амар ч юм шиг.

-Та нийтийн тээврээр үйлчлүүлдэггүй хэвээрээ юу?
Таксидна. Тэгэхгүй бол микро энэ тэрд суухаар хүмүүс чинь гурвалжин, дөрвөлжин хараад хэцүү дээ. Манай нэг эдийн засагч дүү маань “Та одоо хүн мөнгө өгөхөөр таксинд суугаад тансаглаад дуусгачихдаг юм, Ямар баян юм, байр ч үгүй, юу ч үгүй байж” гэж аягүй загнадаг байхгүй юу.  Би автобусанд сууж болж байна.

Гэтэл зарим хүмүүс чинь муухай хараад, зарим кондуктор нь буугаач, таксиндаа суугаач энэ тэр гээд бөөн юм болдог байхгүй юу. Тийм болохоор би автобусанд суудаггүй, мөнгөгүй үедээ алхчихсан нь дээр байдаг юм. Зарим такси үнэгүй хүргээд аятайхан ханддаг. Одоо ийм өвчтэй болсон үедээ юу гээд л автобусанд суугаад явж байх вэ дээ. Таксидаж л таарч байгаа юм чинь. Гэтэл дүү маань ойлгохгүй байгаа. Өгсөн мөнгөөр таксидчихлаа гээд л.

-Та улсаас ямар нэгэн тэтгэмж авдаг уу. Одоо та тэтгэврийн насандаа аль хэдийн хүрчихсэн байх аа?
-Үгүй. Надад нэг хуульч монголд анхны тохиолдол гэдгээрээ улсаас халамж авах юмуу, хагалгааныхаа зардлын тал хувийг авах ёстой гэж хэлж өгсөн. Ер нь бол их хэцүү юм билээ. Монголд ирээд эх нялхаст хэвтлээ. Өөр олон хувийн, хувьсгалын эмнэлэг дамжлаа.

Гэтэл намайг ганцааранг нь тусдаа өрөөнд хэвтүүлэхгүй л бол эрэгтэй хүнтэй ч хэвтүүлэлтэй биш, эмэгтэй хүнтэй ч хэвтүүлэлтэй биш. Эмэгтэй хүнтэй хэвтэж болох ч угаалга, арчилгаа хийхээс авахуулаад, ойр ойрхон бие засах гээд өчнөөн асуудал гарч байгаа юм чинь. Тэр болгонд баян ч юм шиг төлбөртэй өрөөнд хэвтээд байлтай биш их хэцүү.

Гэхдээ сайн найз нөхөд, сайн хүмүүсийн ачаар эмнэлгийнхээ төлбөр энэ тэрийг төлөөд эхэлсэн. Гэхдээ цаашдаа дандаа ийм асуудал гарах юм бол би маш хүнд байдалд орохоор юм билээ. Тэгээд хуульчийн зөвлөгөөний дагуу Дүүргийнхээ халамж үйлчилгээний хэлтэст хандах бодол байгаа.

Тэгээд бас тэтгэврээ тогтоолгох гэж хөөцөлдөж байгаа. Би улсад 1975 оноос хойш ажилласан. Зах зээлд шилжсэнээс хойш хувийн байгууллагуудад ажиллаж байсан. Тэр байгууллагууд хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгээгүй, нийгмийн даатгалын шимтгэлийг маань цааш нь төлж байсан эсэх нь тодорхой бус байгаа.

-Та цаашдаа ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Би ТВ8, ТВ9 телевизүүдтэй гэрээгээр ажилладаг. Түүнийгээ үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Мөн кино зохиолдоо шургуу орно гэж бодож байгаа. Мижиддоржийн Мягмарсүрэн гэж кино зохиолч, шүүмжлэгч надад тусалж байгаа. Тэр хүнээс болон мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө аваад зохиолоо бичиж дуусгана.

Миний зохиол бичих ч юу байхав. Гэхдээ амьдралын минь тухай болохоор бичихэд дөхөм байна байх. Зохиолч Д.Маамын гэргий нь Дунгаамаа гэж манай ээжийн дүү. Тэр утгаараа Д.Маам гуай намайг бага байхад гар бичмэлээ хуулуулах гэх зэрэг ажлаа хийлгэдэг байсан. Дээр нь Ренчин Бямбаев гуайнх чинь дөчин мянгатад манай байрны 1  тоотод, манайх 20 тоотод.

Тэгээд бас л надаар хуулуулах, уншуулах гээд бичгийн эрдэмдээ татдаг байжээ. Ээж маань Монгол хэлний багш байсан. Тэдгээр нь надад нөмөр нөөлөг болж, бичгийн бага ч гэсэн соёл эзэмшүүлсэн болов уу гэж боддог. Бага байхдаа шүлэг, богино хэмжээний өгүүллэг, эссэ бичдэг байсан. Сүүлд “Янаг хорвоо”, “Ноцтой мэдээ” гэх зэрэг секс өгүүллэг гаргадаг сонинуудад секс өгүүлэгүүд бичиж, өөр нэрээр гаргадаг байсан.

Өөрт тохиолдсон зүйлээ өөр эмэгтэйд тохиолдсон болгоод л аягүй сайхан бичиж өгч байлаа ш дээ.Тухайн үед хүмүүс их аятайхан болсон гэдэг л байсан. Ерөөсөө нэрээ гаргая гэж боддоггүй байжээ. Тиймэрхүү зүйлүүдээс болоод хүн их юм бичих дуртай болдог юм байна. Ер нь хүн юм бичье гэвэл гадаад дотоодын олон сонгодог зохиолууд, нийтлэлүүд, түүхийн бичвэрүүдийг их унших хэрэгтэй.

-Та өөрөө кинонд хэр сонирхолтой вэ?
-Би Улаан-Үдэд байхдаа ч хар багаасаа л кинонд дуртай байсан. Монголд гарч байгаа бүх киног алгалсалгүй үздэг байлаа ш дээ. Тухайн үед Ард кино театр, Элдэв-Очирын кинотеатр гэж л байсан. Телевиз ч байхгүй, ганцхан радио л ажилладаг байсан үе шүү дээ. Тэгэхээр чинь ганц хийдэг юм нь кинотеатрт кино үзэх.

Манай Нараа /хүмүүс “гомо” Нараа гэдгээр нь илүү мэддэг.сур/ чинь тухайн үед Элдэв-Очир кинотеатрын билет шалгагч, зохион байгуулагч байлаа. Хоёрхон кионтеатртай болохоор киноны билет “нам” дуусчихна. Тэгээд л би чинь найзын хувьд Нараа дээр очоод шууд үнэгүй үздэг байлаа ш дээ. Орох орохдоо ганцаараа орохгүй хоёр, гурван банди дагуулаад очдог. Улаанбаатар тэр аяараа Нараагийн өмнө сөхөрдөг байлаа ш дээ.

Нараа чинь тухайн үед гоё ч залуу байсан. Би найз болохоороо “ногоон гэрэл”, нэг киногоо 10 үздэг. Тухайн үед ирээдүйд өөрийнхөө тухай кино хийнэ гэж үзээгүй ш дээ. Уйдсан хүн юу хийхэв, кино л үзнэ, нэг үзнэ, хоёр үзнэ. Тэр бүртээ олон талаас нь хардаг. Тэр нь одоо надад киногоо бичихэд тус болж байна.

-Ганбууш одоохондоо эмнэлэг, сувилалаар байгаа шүү дээ. Цаашдаа гэр орноо яаж төвхнүүлэх гэж байна даа?
-Хүмүүс дандаа надаас ингэж асуудаг юм. Чи хэзээ байртай болох юм, онгоноо хэзээ цоолуулах юм, хэнээр цоолуулах юм гээд миний өмнөөс санаа зовоод байдаг. Би цоолуулах үгүй нь хэнд хамаатай юм бэ. Миний л асуудал ш дээ. Би монголдоо амьдарч байна. Тийм болохоор гэр орондоо байна гэсэн үг. Монголдоо байхдаа аргаа олоод амьдарна ш дээ. Одоохондоо энэ “Натул” гээд сувлилын Туяа захирал намайг 22 хоногийн турш үнэгүй амрааж байгаа юм.

Хүнд ямар илүүдээ гарсан мөнгө гэж байх биш дээ. Гэтэл намайг ойлгож, дэмжиж байгаад нь талархаж байгаагаа хэлье. Манай аав Арьс өнгөний Нямдорж гэдэг хүн байсан. Туяа эмч аавын маань шавь юм билээ. Аавыг маань хүндэлдэг, сайн хүн байсан гэж ярьдаг. Сайн хүний нэрийг гурав худалдаж иддэг гэдэг дээ. Давхар бас би Туяа эмчийг ятгасаар арав хоног нохйо шиг дагаж байж, өөрийнхөө бэлддэг нэвтрүүлэгт оролцуулсан. Тэр дайчин , уйгагүй байдал маань түүнд таалагдсан гэсэн.

“Би ажил хийдэг, хөдөлмөр ч хүнд үнэхээр дуртай” гэж хэлж байсан. Тэгээд намайг ийм дайчин тулдаа энэ хүнэд хагалгаанд зориглон орж чадсан гэж үнэлж, ойлгож, сувилалдаа амрааж байгааг зөвөөр ойлгоорой гэж хэлсэн. Өмнө нь энэ сувилалд Г.Алтантүрүүгийн “Танайд хоноё” нэвтрүүлэгт орж байсан Тунгалаг хоёр хүүхэдтэйгээ сар гаруй амарч байсан юм билээ. Ер нь болж л өгвөл хүнд туслах юмсан гэсэн сэтгэлээр ханддаг сайхан сэтгэлтэй эмч байдаг.

-Гадагшаа явах сурагтай байсан. Хэвээрээ юу?
-Маш их төлөвлөгөө байгаа. Одоохондоо биеэ л харзнаад байна.  Манай нэг найз Сингапурын баячуудын хороололд хаустай юм. Тэндээ өвлийг өнгөрөө гэсэн санал тавьман л даа.

-Гадаад найз уу, дотоод найз уу. Нууц биш бол?
-Гадаад ч найз байна, дотоод ч найз байна. Гэхдээ миний биеийн байдал л мэднэ ш дээ. Нэг биеэ сайн тордоод авбал, дараа нь хаашаа ч явахад бэлэн ш дээ. Тийм биз дээ.

-Та хагалгаанд явахдаа нэлээд зарлага гаргасан байх. Тусалсан хүн олон бий биз?  
-Хагалгаанд явахад эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүд илүү тусалж байсан. Харахад хатуу чанга юм шиг, ажил хэрэгч эмэгтэйчүүд чинь цаагуураа аягүй уян зөөлөн, хүний зовлон жаргалыг ойлгодог нь мэдрэгдсэн. Олон эрчүүд өмнө хойно гүйгээд л найзархаад гүйгээд байдаг байсан чинь яг явахын цагт мөнгө төгрөгнөөс авахуулаад гарын таван хуруунд багтахаар эрчүүд л тусалсан.

Дүү нараас би нэг их тусламж аваагүй. Би харин нэг мундаг эмэгтэйд 15 мянган долларын өртэй байгаа. Надад тэр эмэгтэй хугацаагүй, хүүгүйгээр зээлүүлсэн. Хүн 15 мянган доллараараа өчнөөн л юм зохицуулна ш дээ. Гэтэл надад зээлүүлж байгаа ч гэсэн “Май” гээд өгч байгаа тэр сэтгэл үнэхээр мундаг. Би анх ерөөсөө үнэмшээгүй.

Явахын даваан дээр намайг ажил дээрээ дуудаад “Май” гээд гаргаад ирэхэд үнэхээр ангайсан ш дээ. Асгартлаа уйлж, итгэж чадахгүй байсан. Хүн тийм юман дээр аягүй тулгамддаг юм билээ. Тухайн үедээ би мөнгийг нь авсан. Хагалгаа эмчилгээ амжилттай болоод хүрээд ирсэн. Тухайн үед надад тохиолдсон нарийн нандин олон үйл явдал болсон. Тэр бүрийг дэлгээд яахав дээ гэж бодож байна. Ямар ч байсан би эмэгтэй хүн гэж асар нарийн шинжлэх ухаан байдаг юм байна гэдгийг ойлгосон. Би чинь ер нь хэнэггүй талдаа хүн шүү дээ.

Хамрын ханиаднаас өөр өвчин хэлж үзээгүй. Гэтэл том зүйлийн ард гарахаараа жижиг зүйлд ч ач холбогдол өгдөг, мэдэрдэг болдог юм билээ. Тайландад хагалгаанд орчихоод тэргэнцэртэй явж байхад нэг лам надад ус өгсөн. Би түүнд аймаар их баярласан. Одоо би тэргэнцэртэй хүн харахаараа чадлаараа туслах юмсан гэж боддог болсон.

-Нэг ёсондоо олон найз нөхдийнхөө тарыг таньжээ дээ?
-Хүний чанар хар цагаанаараа харин ч нэг ялгарсан шүү. Би эмнэлэгт хэвтэж байхдаа над дээр тэр энэ эргэж ирнэ, тэр ирэхгүй гээд бодчихсон байсан чинь бүүр мартагдсан, эсвэл танил төдий хүмүүс нь баярлаж явдаг, хүүг, охиныг маань тэгсэн, ингэсэн гэсэн ирдэг байсан шүү. Харин нөгөө яг ирнэ дээ гээд байсан хүмүүс нь бол таг ш дээ. Би багаасаа тэмдэглэл хөтөлдөг байсан болохоороо хэн хэн эргэж ирэв, явахад хэн хэдэн төгрөг өгөв гээд бүгдийг бичиж, бүртгэсэн байдаг. Миний амьдралын түүх, кино зохиолд маань орох баримт шүү дээ.

Ер нь намайг эргэж ирж байгаа хүмүүс хоёр сонирхолтой ирдэг юм шиг санагддаг. Нэг нь үнэхээр эргэхээр ирсэн. Нөгөө талаар нүдээрээ харчих юмсан гэсэн хүсэл. Шууд хэлэхгүй ч мэдрэгдээд байдаг. Тэгээд “за яршиг” гээд би шууд үзүүлчихэж байгаа юм. Хэчнээн найз ч гэсэн зүгээр харуулаагүй, мөнгөөр харуулж байгаа ш дээ. Харсан хүмүүс нь цаашаа очоод нүдээрээ харсан, үнэн юм байна лээ гээд худлаа гэж боддог хүмүүст батлаж өгөх ач холбогдлолтой учраас тийм алхам хийж байгаа юм.

-Таны хойд аав, ээж чинь хагалгаа хийлгэснийг чинь хэрхэн хүлээж авсан бол?
-Хойд аав маань аягүй мундаг хүн. Тэгээд намайг сайн ойлгож, сэтгэлийн дэм өгч, хүлээж авсан. Хойд ээжийгээ харин би их гайхсан. Надаас өөр хүн ийм хойд ээжтэй байсан бол гэж бодогдсон. Хойд ээжийн бага охин нь Америкт сургууль төгсөж ирээд одоо МCS-т ажилладаг гэсэн. Том хүү нь Энх-Амгалан гээд манай аавын байгуулсан СУИС-ийн баруун талд байдаг “Гран при” эмнэлгийг ажиллуулдаг.

Тухайн үед аав маань амьд сэрүүн байхдаа гурван өрөө байрныхаа нэг өрөөг нь Ганбуушдаа өгч байгаа юм шүү гэж хэлж байсан үе бий. Гэтэл өнөөдөр хойд ээж маань энэ үгийг огт сонсоогүй, мэдэхгүй юм шиг царайлаад байгаа. Намайг хагалгаа хийлгээд ирж байхад сэтгэлийн дэм өгөх нь бүү хэл “Яана аа, одоо Ганбууш утасдчих вий, ирчих вий, 40 мянгатын гурван өрөө байрнаас нэгийг нь нэхчих вий” гэсэн байдлаар хандаж, таг чиг байгаа байхгүй юу.

Муу ч, сайн ч хүний хойд эх гэхэд хүнд бага ч гэсэн сэтгэлийн дэм байх хэрэгтэй биз дээ. Тийм болохоор би эрхийнхээ дагуу байрныхаа асуудлаар тэр эмэгтэйтэй заргалдах бодол дотроо хадгалж байгаа. Гэхдээ тэр эмэгтэй өөрөө мэдээд өгөх нь үү үгүй юу хараад, тандаад л байна. Эдийн засгийн цагдаагаар шалгуулна гэж бодож байгаа.

-Аав ээж чинь яагаад салсан тухайгаа өөрт тань хэлж байсан уу?
-Яагаад салсныг нь бол би үнэхээр мэдэхгүй. Одоо харин нэр усаа солиулж, нэлээд нууц байсан зүйлүүдийг мэдэж авч байна. Би багадаа ээжээрээ овоглодог байсан юм билээ.

Аав ээж хоёр маань намайг төрснөөс хойш хоёр жилийн дараа батлуулж байсан юм билээ. Социализмын үед чинь баталгаатай гэр бүлд төрсөн хүүхэд л эцгээрээ овоглодог байж. Гэтэл би насан туршдлаа Нямдоржоор овоглож ирсэн байтал, лавлагаа авахаар хүсэлт өгтөл Амгалангийн Ганболд гээд гараад ирсэн. Тэгээд Амгалангаар нь овоглоод явах гэхээр миний бүх бичиг баримт, бүх түүх намтар будаа болох гээд, хүссэн ч эс хүссэн ч Нямдоржоороо овоглоод цахим үнэмлэхээ авлаа ш дээ.

Аав ээж хоёр маань дөрвөн хүүхэдтэй болсон хойноо, намайг есдүгээр ангид байхад салсан. Манай хойд эцэг чинь дөрвөн хүүхэдтэй хүүхнийг нөхрөөс нь салгаж суусан байвал яах уу. Тэгээд дөрвийн дөрвөн хүүхдийг насан туршид нь өсгөж, өндийлгөж явсан гэхээр үнэхээр мундаг байгаа биз дээ. Тэр үед өөрөө нэг дагавар хүүхэдтэй байсан, дээр нь хоёр хүүхэд нэмж төрсөн, нийлээд долоон хүүхдийг хүний зэрэгт хүргэсэн, манай хойд аав.

-Ээж чинь та дөрвийг дөрвүүлэнг нь өөр дээрээ авсан байх нь ээ?
-Аав ээж хоёр дөрвөн хүүхдээ хоёр хоёроор нь хувааж авсан юм билээ.  Би болохоор аавыгаа дагасан юм ш дээ. Тийм ч болохоор би аавынхаа гал голомт гэдэг утгаар нь байраа булаацалдах эрхтэй гэж боддог. Миний дүү нар тэр байрыг буулцалдах шаардлага байхгүй сайхан амьдралтай хүмүүс бий.

Манай хойд ээжийн хоёр хүүхэд бол боломжийн амьдралтай, том хүү нь Зайсанд хауст амьдардаг ш дээ. Би ямар хувийн эмнэлэг, Сансарт байрлах 2 өрөө байрыг нь авна гэсэн биш. 40 мянгатын 3 өрөөний нэгийг нь салгаад орох оронтой болоход л болоо гэж боддог ш дээ. Энэ бүхний эцэст би танай сонины хамт олон, уншигчдад сэтгэлээ нээж энэ бүхнээ ярилаа шүү.

-Та яагаад Ганцацрал гэдэг нэрийг сонгох болов?
-Анх сайн бөө надад Ганцацрал, Ган-Од, Ганболор гэдэг гурван нэр өгсөн юм. Тэгээд тэндээсээ “Та өөрөөсөө их сайн энерги цацруулдаг, хүнд буян хийх дуртай хүн байна. Тийм болохоор Ганцацрал гэдэг нэр танд таарна” гэсэн. Бас энэ насандаа хүү охин хоёртой болох заяатай юм байна. Нэг төрөл дээрээ хүнтэй суугаад амьдарсан бол. Одоо хэрвээ хүсвэл эсийн аргаар төрүүлэх боломжтой бол төрүүлж, эсвэл өргөж аваарай гэж байсан.

Би чинь буудлаар амьдарч байгаа, өөрийгөө яая гэдэг дээрээ байж  хоёрын хоёр хүүхдийг яаж өсгөх вэ дээ гэж тухайн үед хэлж байсан. Надад бас удганы чанар байгаа гэсэн. Манай хүргэн чинь чанар авсан, аягүй мундаг мэддэг хүн байдаг ч мөнгө төгрөгөөр хүнийг хэзээ ч үздэггүй, сайхан сэтгэлтэй. Түүний багш нь намайг чанараа ав л гээд байдаг юм. Гэхдээ би үхэх үхтлээ  авахгүй гэж боддог.

-Танай хүргэн үнэхээр мэргэн хүн үү?
-Тиймээ. Намайг тавдугаар сарын 18-нд хагалгаанд орно гэхэд нь би “сайхан шүгэлдэж байна даа” гэж бодсон чинь нээрээ л 18-нд орох болчихсон. Эмч нар 18 цагт хагалгаа хийнэ гэж хэлсэн чинь хүргэн маань утсаар яриад, 18 цагт орохгүй өдөр орно, гэхдээ өглөө эмнэлэг дээрээ очоорой гэж хэлсэн.

Тэгсэн чинь нээрээ өдөр 14 цагт орохоор болсон гээд хэвтүүлсэн. Гэтэл хүргэн маань утасдаад 14 цагт орохгүй, орой 16 цагт орно гэж хэлэхээр нь “энэ ёстой сайхан залж байна” гээд бодоод байсан чинь яг хэлснээр нь болсон. Тэгээд хагалгаанд орчихоод насилкан дээр хэвтэж байхддаа хүргэнтэйгээ ярьсан чинь миний байгаа байдлыг өнгөтөөр хэлж байгаа юм чинь. Тэгээд л би хүргэнээ ёстой шүтчихсэн. “яана аа, би айгаад байна, намайг ивээл авралдаа аваарай” гэж хэлсэн чинь “Зүгээр ээ та цэмбийтэл монголдоо эрүүл, саруул хүрээд ирнэ.

Та харин наанаасаа явахын цагт ганцаараа үлдээд, ганцаараа Монголдоо ирж чадна” гэж хэлсэн чинь нээрээ л би ганцаараа үлдээд, ганцаараа Монгол руугаа буцсан. Манай хүргэн үнэхээр хөдөлмөрч, ажилсаг хүн. Барилгын компанитай захирал хэрнээ хогоо шүүрдээд л чавхдаж явдаг хүн.

-Та өөрийгөө манин  гэдгээ хэдэн наснаасаа мэдсэн юм бэ?
-Төрөлхийн манин байсан гэдгээ ухаан орсон цагаасаа л мэднэ ш дээ. Арван жилд байхдаа хүүхдүүдээс нууна. Ер нь бол гэртээ багаасаа л шоовдор талын хүүхэд байсан. Багадаа рахиттай аймаар майга, дув дугуй хөлтэй, дээр нь ээрүү байсан гээд бод доо. Манай ээжийн ээж гэж улаан буриад эмгэн. Өөрөө өвс ногоо буцалгаж, янзалдаг, удган талдаа хүн байсан. Тэр эмгэн чинь намайг тэврээд голын ширүүн урсгал сөрөн алхаж, элдэв ургамал буцалгаж өгдөг байсан. Гурван зун ийм арга хэрэглээд л би чинь тэгшхэн хөл, гацаж цуцахгүй ярьдаг болсон хүн шүү дээ.

Одоо би хэрвээ тасан майга дээр нь гацдаг байсан бол “ёстой уучлаарай” биз дээ. Тэгсэн бол миний амьдрал бүр бүрхэг болох байлаа. Эмээ “Би энэ хүүхдийн хоёр зовлонг нь үгүй хийгээд өгье. Хэзээ нэгэн цагт энэ хүүхэд өөр төрөлд орно. Тэр хүртэл нь ядаж бие нь эрүүл байг” гэж хэлдэг байсан гэсэн. Тэр үед нь манай ээж, аав хоёр ёстой үхтлээ инээдэг байсан гэсэн. “Сайхан бүлтэрч байна даа” гэж боддог байсан биз дээ. Гэтэл одоо манай ээж, аав хоёр маань намайг ингээд хагалгаа хийлгэснийг харсангүй дээ.

-Бага байхдаа эрэгтэй хүүхэд сонирхох уу, эмэгтэй хүүхэд сонирхдог байсан уу? 
-Бага байхад намайг нэг  ч хүн  гуйхгүй, би ч хэнийг ч гуйхгүй, бусдын захиаг зөөж өгдөг хүүхэд байсан. Зожиг талдаа. Эрэгтэй хүүхэд сонирхоод байдаг, тэрийгээ ил гаргаж чаддаггүй, 40 мянгатад чинь хүүхэн Ганбууш гэдэг хочтой байлаа ш дээ. Манай гэрийнхэн тэрэнд эмзэглэдэг байсан эсэхийг бол мэдэхгүй юм.

Ямар ч байсан аав, ээж маань дүү нарт маань Ганбуушийгаа харж яваарай гэж хэлдэг байсан. Харж яваа юм нь ч хаана байгаа юм, харууллаа гээд ч яах билээ дээ. Өөрөө өөрийгөө бор зүрхээрээ авч явж байна ш дээ. Хагалгааны дараа харин эмэгтэй дүү нар маань арай ондоо ханддаг болсон. Эрэгтэй дүү нар надад мөнгө өгдөг л дөө. Би албатай юм шиг авдаг. Айлын хамгийн том юм чинь.

-Та нэг удаа аавынхаа оршуулганд оролцож болохгүй гээд машины цонхоор харж сууснаа хэлж байсан. Ер нь иймэрхүү зүйл байнга тохиолдоно биз?
-Тэгэлгүй яахав дээ. Би ах дүүгийнд хурим найр боллоо гэхэд худ ургууд нь хүлээж авахгүй гээд очихгүй, оршуулга, ажил явдал боллоо гэхэд бас л очиж болохгүй, хүмүүс цочирдоно, Ганбуушийн ах дүү нь та нар байсан юмуу гээд л. Харин жилд ганцхан удаа цагаан сараар хойморт суудаг даа.

Бид нар чинь золголтоо ресторанд хийчихдэг. Тэр үед яалт ч үгүй хойморт сууж таарна даа. Дүү нар ирж золгоно. Хэдээс хэдэн цагийн хооронд суу гэнэ, тэр үед нь очоод л суудаг. Миний ээлж өглөө эрт 7-10 хүртэл. Манай дүү нарын хүүхдүүдээс тав нь гэрлэсэн гэхэд би тэднийг нь огт хараагүй байвал яах уу.

Дүүгийнд баяр ёслол гэр бүлийн хүрээнд тэмдэглэх боллоо гэхэд битүү машинд нүүр амаа нуух шахаж байж, сэм ороод гарах жишээний. Энэ бүхэн бол би дүү нараа, тэд намайг хүндэтгэж, нэгнээ эвгүй байдалд оруулахгүйг хичээж амьдарч байгаа нандин холбоо байх даа.
-Ярилцсанд баярлалаа.
Э.Болор

Short URL: http://sharmedee.mn/?p=13628


URL:

Нэр: lottery tickets mega millions Огноо: 19 July 2018

A quelque chose malheur est bon.

Нэр: cloud mining bcn Огноо: 29 July 2018

On ne connait ni les gens aux robes, ni les chiens au poil.

Нэр: sa Огноо: 7 October 2018

Say, you got a nice blog post.Thanks Again.

Нэр: akilli porno Огноо: 10 April 2019

Amazing blog layout here. Was it hard creating a nice looking website like this?

themovie21.net

Нэр: akilli porno Огноо: 11 April 2019

Amazing blog layout here. Was it hard creating a nice looking website like this?

202.90.128.67

Нэр: Tony Cira Огноо: 10 June 2019

Hey there! I’ve been reading your site for a long time now and finally got the courage to go ahead and give you a shout out from Atascocita Texas! Just wanted to mention keep up the great job!

Нэр: Bradly Nethkin Огноо: 19 June 2019

আমিই সেরা. ইংরেজী ও বাংলা অনলাইন অভিধান এবং ব্যাকরণ আমাদের অ্যাপ্লিকেশনটি তখন আপনার ইংরেজী শব্দ, বাক্যাংশ বা বাক্যে বাংলা অনুবাদ করে। … বাকিদের জন্য যারা বেনগ্লা ভাষা বলতে পারে না, বেনগ্লা তে ইংরেজিতে অনুবাদ করা বেশ কঠিন হতে পারে। বাংলা থেকে বাংলা অনুবাদ কিভাবে কাজ করে? uphindikhabar.in

uphindikhabar.in

Нэр: cocuks Огноо: 7 November 2019

I wish to show my gratitude for your kindness for individuals that require guidance on this one subject matter. Your very own dedication to getting the message all around appears to be really good and has in every case empowered ladies much like me to realize their objectives. Your personal invaluable help and advice indicates much to me and somewhat more to my colleagues. Thanks a lot; from all of us.

http://istanbulescortc.com/

Нэр: efplğerpofperfopırpefgpourguprepug Огноо: 7 November 2019

I just want to mention I’m all new to blogs and certainly savored you’re web site. More than likely I’m want to bookmark your site . You surely have good writings. Appreciate it for sharing your web page.

http://www.evzap.net/

Нэр: sdlskdfdjıfjdfjdufh Огноо: 7 November 2019

I just want to mention I’m all new to blogs and certainly savored you’re web site. More than likely I’m want to bookmark your site . You surely have good writings. Appreciate it for sharing your web page.

http://www.evzap.net/

Нэр: l Огноо: 7 November 2019

thank you web site admin

http://www.izmir-escort-bayan.com/

Нэр: ted Огноо: 7 November 2019

thank you web site admin

http://www.izmir-escort-bayan.com/

Нэр: ed Огноо: 8 November 2019

thank you web site admin

http://www.izmir-escort-bayan.com/

Нэр: efplğerpofperfopırpefgpourguprepug Огноо: 8 November 2019

How long does a copyright last on newspaper articles?. . If a service copies newspapers articles and then posts it in a database on the Internet, is there also a copyright on the Internet content?.

http://www.evzap.net/

Нэр: LloydWare Огноо: 8 November 2019

It’s actually a cool and useful piece of information. I am satisfied that you just shared this helpful info with us. Please stay us up to date like this. Thank you for sharing.|

https://www.hildoi8392posli.com/

Нэр: cxcxcxcxcxcxc Огноо: 10 November 2019
Нэр: cvclvjkcjvcjv Огноо: 12 November 2019

thank you web site admin

https://www.filmkovani.com/

Нэр: Judi Bola Огноо: 12 November 2019

Hi there, You have done an excellent job. I will definitely digg it and personally recommend to my friends. I am confident they will be benefited from this website.

http://www.360tuan.com/goto.php?url=https://volunteer.cs.und.edu/csg/team_display.php?teamid=293093

Нэр: Lynnette Jaime Огноо: 13 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.