Топ модель Д.Болормаа сингапурын мистерт сэтгэл алдарчээ

“Монгол модель” агентлагийн захирал топ модель Д.Болормаа загварын тайзан дээр одтой байдаг ч хувийн амьдрал тэр дундаа хайр сэтгэлийн асуудалд тийм ч одтой нэгэн биш ээ.

 

Хүүгийнхээ ааваас хойш хэд хэдэн залуутай хайрын романс үүсгэж явсан ч тэдгээр нь бүгд бүтэлгүй төгсдөг нь хачирхалтай. Харин тэрбээр хайр сэтгэлийн асуудалд азгүй байдагтаа хэвлэлийнхэнийг буруутгаж явсан удаатай. Топ модель бүсгүй маань ихэнхдээ өөрөөсөө дүү залуустай нэр холбогддог. Тэрбээр өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө одоогийн “Rafless” буюу “Hardfort institude”-ийн захирал Николь гэгчтэй нууцхан болзож явсаныг мэдэх хүн цөөн. Гэвч хосуудын хайрын түүх төдий л удаан үргэлжлээгүй бөгөөд Николь нутаг буцсанаар төгсгөл болсон юм.

 

Николь тус институдийн захиралаар томилогдож ирсэн хугацаандаа оюутны мисс, мистерийн тэмцээний шүүгчээр ажиллаж байсан аж. Тэр үеэс топ бүсгүйтэй дотноссон юм билээ. Мөн тэрбээр Сингапур улсынхаа мисс, мистерийн тэмцээнд орж, гранприг нь авч байсан гэнэ лээ.

factnews..mn


URL:

Сэтгэгдэл бичих