Нарагийн фэнүүд линзийг нь шүүмжилжээ

Хувийн амьдралынхаа тухай илэн далангүй ярьж, хэт задгай байдлаар хувцаслаж сурсан дуучин Нара одооноос томоожиж эхэлсэн гэх.

Тиймдээ ч шинэхэн найз залуугаа нууцлан, амралтын газар чөлөөт цагаа өнгөрүүлж яваа тэрбээр саяхан фэнүүдээсээ ахиад нэг шүүмжлэл сонсох нь тэр. Түүнийг үс зүс, гадаад төрхөө ихэд анхаардагт нь бахархалтай ханддаг ч гэлээ, нүдэндээ үргэлж шахам линз зүүж явдагт нь залуучууд сэтгэл дундуур байдаг аж.

Энэ тухайгаа дуучин бүсгүйн цахим хуудсаар зочлохдоо илэрхийлсэн бөгөөд “Та уг нь их дайчин, сайхан бүсгүй. Үргэлж өөртөө итгэлтэй, бас илэн далангүй, хэзээд өөрийнхөөрөө байж чаддагт тань хайртай байдаг юм.

Гэхдээ угаасаа ийм хөөрхөн нүдтэй байж яагаад дандаа линз зүүж яваад байгааг ерөөсөө ойлгохгүй юм” гэж бичжээ. Хариуд нь дуучин бүсгүй “Энэ бол ямар нэгэн харааны нөлөөтэй ч юмуу янз бүрийн зорилгоор хэрэглэсэн эд биш. Зүгээр л миний сонирхол. Чухам яагаад байнга зүүдэг болохоо тайлбарлаж чадахгүй нь” гэсэн байна.

Р.Есүй


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.