Холбооны Нөөцийн Сан бонд худалдан авахыг албан ёсоор уриаллаа

Вашингтон дахь өөрийн үйлс нэгт анд нөхөддөө ерөнхийлөгчийн сонгуульд анхаарлаа хандуулах бус, шаварт орсон эдийн засгаа нэг алхам ч болтугай цааш явуулахыг уриалсан. Холбооны Нөөцийн Сан эдийн засгийг тогтворжуулах нэг ч алхам одоохондоо хийхгүй гэсэн өнгөрсөн долоо хоногийн мэдэгдлээс хойш, Розенгрен ийнхүү төв банк 9-р сард болох уулзалтаар эдийн засгаа амь оруулах үйл ажиллагааг эхлүүлэх ёстой гэжээ. Авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд дундаас түүний хүсч байгаа зүйлс нь Холбооны Нөөцийн Сан тэрбум долларуудаар үнэт цаас худалдаж бодлогын хүүг ахин бууруулах; үл хөдлөх хөрөнгөөр барьцаалсан үнэт цаасыг худалдан авах тал дээр анхаарлаа хандуулж, mortgage-ийн хүүг багасгаж, улмаар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тэлж, орон сууцны үнийг хямдруулах, гар дээрээ мөнгөтэй байгаа хэрэглэгчдийг өөр зүйлд зарцуулах зэрэг юм. Зарим шинжээчид түүний мэдэгдлийг сонгуулийн шинжтэй байх талтай гэсэн байна. ХНС-аас АНУ-ын эдийн засгийг сайжруулах нь ерөнхийлөгч Обамад давуу тал олгох юм.


URL:

Сэтгэгдэл бичих