Морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын: 2012 оны 8-р сарын 9 , Пүрэв гараг

Билгийн тооллын: 22. 5 шар мэнгэтэй хар бар өдөр
Наран ургах/шингэх: 05:47 / 20:14
Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
Малын үс ноос хяргахад: Машид сайн
Суудал: Мод
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.


URL:

Сэтгэгдэл бичих