Албадан саатуулагдсан аавууд баяраа тэмдэглэлээ

Нийслэлийн цагдаагийн газрын албадан саатуулах баривчлах төв болон Монголын эрэгтэйчүүдийн холбоо, Гэрлэх ёслолын ордон хамтран гурав дахь жилдээ  аавуудын баярын хүрээнд Дэнжийн мянгын албадан саатуулахад уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар өрх гэрийн тэргүүн, ноён нуруу болсон эцэг хүний үүрэг юу болох талаар сонирхолтой лекцүүд уншигдсан бөгөөд энд саатуулагдаж байгаа хүмүүсийн дунд теннис ,биллиард, сагсан бөмбөг, шатар, даамны тэмцээнийг зохион байгуулж ялагчдийг нь урамшууллаа. Түүнчлэн баярын арга хэмжээний хүрээнд саатуулагдаж байгаа иргэдийг ар гэрийнхэнтэй нь уулзуулж байсан юм. Бид албадан саатуулах төвийн багтаамж болон эрүүл ахуйн талаар нийгмийн ажилтан А.Мядагмаагаас тодруулахад: Уг саатуулах төв 114 хүний багтаамжтай хэдий ч өнөөдрийн байдлаар 240 хүн саатуулагдан багтаамж хүрэлцээ муу байгаа гэдгийг хэлж байлаа. Саатуулагдсан хүмүүсийн 70 орчим хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон захиргааны арга хэмжээ авхуулсан байна.

Бэлтгэсэн:Ө.Анхаа


URL:

Сэтгэгдэл бичих