У.Мөнх-Эрдэнэтэй өрсөлдсөн Их Британийн тамирчин гомдол гаргажээ

Монгол улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Их Британийн боксчин Томас Сталкертай тулалдаж хүрэл медалийн болзол хангаад байгаа билээ.

Тэмцээн 23:22 –ын харьцаатай буюу ердөө нэг онооны зөрүүтэй өндөрлөсөн. Гэвч Их Британийн боксын багийн ахлагч Олон улсын боксын холбоонд гомдол мэдүүлж тоглолтын бичлэгийг дахин үзэхийг хүссэн байна.
Тэдний үзэж буйгаар У.Мөнх-Эрдэнэ тэмцээний эхний раундад амжилттай сайн тулалдсан ч сүүлийн хоёр раундад Томас Сталкер өрсөлдөгчөөсөө давуу тоглолт үзүүлсэн гэнэ.

Сталкерын дасгалжуулагч Дэйв Алловэй “тун ширүүн тулаан өрнөсөн. Монголын боксчин ч сайн байлаа. Гэхдээ Сталкер илүү их хүчин зүтгэл гаргаж тулалдсан” гэжээ.

Мөн тэрбээр цааш нь “Томас Сталкер тэмцээний сүүл үед илүү тоглолт үзүүлсэн. Би түүний цохилтуудыг тоолж суун сүүлийн раундад Томыг ялна гэж бодож байлаа” гэсэн байна.

Гэвч Их Британийн багийн гаргасан гомдлыг Олон улсын боксын холбоо хүлээн авсангүй.

Харин манай тамирчин У.Мөнх-Эрдэнэ тэмцээндээ ялсандаа баяртай байгаагаа илэрхийлээд “Миний сэтгэл их хөдөлж байна. Би гурав дахь олимпдоо оролцож байгаа. Өмнө нь Афин болон Бээжингийн олимпод орж байсан. Медалийн болзол хангаж мөрөөдөлдөө хүрч чадлаа” гэжээ.

Б.Соёлмаа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих