“Дижитал”-ын Бааварын хэрэг прокурорт шилжлээ

“Дижитал” хамтлагийн гишүүн Баавар буюу Ш.Батбаяр нарын дөрвөн хүн хар тамхи, хэрэглэсэн хадгалсан гэдэг үндэслэлээр өнгөрсөн хоёрдугаар сараас хойш шалгагдаж байгаа. Харин түүний бие нь тааруу байсан учраас түүнийг өнгөрсөн гуравдугаар сард батлан даалтад гаргасан.

Түүнтэй хамт “Айс топ” хамтлагийн гишүүн Коби буюу С.Чулуунбаатар, Халиун, Бямбаа нар шалгагдаж байгаа юм. Тэдний хэргийг УМБГ-аас шалгаж дуусаад, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Мөрдөн байцаалтын явцад Бааварын гэрээс мансуурагчдын дунд “мөс” гэж нэрлэдэг амфетамин гэх хүчтэй үйлчилгээтэй бодис багагүй хэмжээгээр олдсон байна.

Б.Чимэг


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.