Сэтгэлд нь хүрээгүй мөнгөн медаль

Лондонгийн олимпийн сүүлийн өдөр Монгол Улсын отгон гавъяат Нямбаярын Төгсцогт боксын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн алтан медалийн төлөөх тулаанаа хийлээ. Гэвч манай боксчин ялагдаж, мөнгөн медаль хүртэж байна. Ийнхүү Монгол Улс олимпийн дэвжээнээс 24 дэх медалиа хүртэж байгаа юм. Харин Лондонгийн олимпийн тав дахь медалийг Н.Төгсцогт энгэртээ зүүж байна. Тулааны дараа Н.Төгсцогт сэтгүүлчидтэй ярилцах даа “Тулаан сэтгэлд хүрсэнгүй. Сайн тулалдаж болох байсан. Харамсалтай байна. Гэх дээ мөнгөн медаль хүртлээ” хэмээн нулимстай өгүүлж байлаа. Гавъяат минь мөнгөн медаль болно. Дээр нь нас байна. Дахиад олон ч олимпийн наадам чамайг хүлээж байна даа.

olloo.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих