З.Баянсэлэнгийн гэм бурууг тогтооно

Чингэлтэй дүүргийн шүүхэд өнөөдөр 10.00 цагаас иргэн  Б.Батболд, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ,  иргэн Д.Шонхоо, М.Амартүвшин нарыг шүүх хурал болно. Шүүх хуралд улсын яллагчаар Ц.Хашбаатар, шүүгч Д.Ганболд нар оролцох юм. Тэднийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдан, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар үндэслэн буруутгаж байгаа  юм. Тодруулбал, өнгөрөгч арваннэгдүгээр сарын дундуур экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас баривчлан саатуулсны дараа Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарын хүмүүс  суллахыг шаардаж, Нийслэлийн прокурорын газрын  гадаа жагсаал зохион байгуулахдаа прокурорын биед халдсан хэрэгт буруутгаж нэг жил зургаан сар хорих ялыг төлөвлөсөн гэдгээ  өмнө нь болсон шүүх хуралдааны үеэр улсын яллагч  танилцуулсан . Гэхдээ шүүх бүрэлдэхүүн хэргийн бүрдүүлэлт дутуу, гэм буруутайг нотлох хангалттай баримт бүрдээгүй байна гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байжээ.

Н.Түвшин

shuud.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих