Нэг гэр бүлийн амьдралаар тоглосон С. Чинзоригийн сэтгэл өвддөг болов уу?

Хууль зөрчин байж хууль тогтоох байгууллагад суухаар улайран зүтгэж буй эрхмүүдийн нэг болох Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн С.Чинзориг сүүлийн өдрүүдэд “өрөвдүүлэх тактик” ашиглаж, уйлан дуулах боллоо. Гэхдээ нэг айлын хувь заяагаар тоглохдоо өчүүхэн ч өр нь өвдөөгүй энэ эрхэм хийсэн нүгэлдээ сэтгэл нь шимширдэг болов уу. “Зөөлөн эх”-ийн хэмээх тодотголтой, 2004 оноос шуугиан тарьсан хэрэгт тухайн үеийн НХХ-ийн сайд Ши.Батбаяр, дэд сайд С.Чинзориг нар холбогдож байлаа. Төрийн яамнаас Япон руу ажиллах хүч гаргах зөвшөөрөл авсан “Зөөлөн эх”-ийн Б.Цэрэндэжид түүний талийгаач нөхөр хоёр төрийн авлигачин сайд, албан тушаалтнаас болж хэлмэгдсэн нь хэвлэлийн хуудаснаас тодхон харагддаг.

 

Ажиллах хүч гаргах зөвшөөрөл олгосон атлаа дараа нь шалтгаангүйгээр цуцалснаас үүдэн залилан болж хувирсан эл хэрэг авлига, татаас ахиу өгсөнгүй гэх сайдтангуудын чамлалаас үүдэлтэй гэж учир мэдэх нэгэн ч хэлдэг.Гэхдээ шүүх хурал дээр Ши.Батбаяр, С.Чинзориг нар буруугаа бие биедээ тохож хөлөө жийлцэж, Б.Цэрэндэжид 8.6 жилийн хорих ял, нөхөр нь 10 жи¬лийн хорих ял сонссон юм. Шоронд Цэрэндэжидийн нөхөр нас барж гурван хүүхэд нь өнчирч үлджээ. Ийнхүү шуналтай сайдуудын балгаар нэгэн айлын элэг бүтэн амьдрал нуран унаж, жирийн иргэн хэлмэгдэж үлдсэн билээ.

 

Харин дараа нь Ши.Батбаяр сонинд өгсөн ярилцлагадаа нүглээ наминчлах гэсэн үү “Би тэр охины амьдралд гай тарьсан¬даа харамсдаг” гэсэн нь бий. С.Чинзоригийн хувьд ам ангайх бүү хэл хариуцлагаас мултарч, уснаас хуурай гарч албан тушаал, хар толгойгоо мэнд авч үлдсэндээ баярлаад өнөөг хүртэл чимээгүй л явна. Тэр ч байтугай УИХ-ын гишүүн болохын тулд хууль зөрчиж, үүнийг нь шүүх тогтоочихоод байхад улайран зүтгэж явна.

sharsonin.com


URL:

Сэтгэгдэл бичих