Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй гэдэг шиг Ш.Сайхансамбуу Завханчуудыг “хөсөр хаяжээ”

Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй гэдэг шиг зүйл УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбууд л болоод байгаа бололтой. Монголын толгой баяччуудын эгнээнд дээгүүрт бичигддэг тэрбээр хурааж, хуримтлуулсан хөрөнгө чинээгээрээ хэний ч доор орохооргүй болсон ч төсвийн мөнгийг бусдын л адил “цохиж” явсан нэгэн. Тэрбээр УИХ-д сууж байхдаа гишүүдийн тойрогтоо зарцуулах мөнгөнөөс Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 500 хүний суудалтай театрын барилга эхлүүлээд байсан ч 2012 оны сонгуульд нэр дэвшүүлсэнгүй гэж бухимдахдаа уг барилгын ажлаа зогсоочихсон юм билээ.

Харин өнөөдөр тус сумын төвд их л том барилгын араг яс сүндэрлэчихээд сүртэй ч юм шиг сүнстэй ч юм шиг их л зохимжгүй харагдах аж. Мөн уг барилга дээр ажиллаж байсан хүмүүс нь хэдэн сарын цалингаа бөөнд нь авна гэж найдаж байсан ч ёстой л нөгөө их санасан газар есөн шөнө хоосон гэдгийн үлгэрээр цалин хөлсний сураг тасраад байгаа ажээ. Үүндээ бухимдсан иргэд Ш.Сайхансамбуу ноёнтоны харуулдаж, зүхэж суугаа юм байх.

Уг нь Ш.Сайхансамбуугийн хувьд нэг жижигхэн суманд эхлүүлсэн ажлаа дуусгачих хэмжээний бэл бэнчинтэй нэгэн. Гэсэн ч улстөрд орох гээд чадаагүйдээ уурсан ийнхүү жирийн иргэдийн хөлс хүчийг үнэгүйдүүлээд байгаа нь хачирхалтай.

sharsonin.com


URL:

Сэтгэгдэл бичих