Япон дахь газар хөдлөлтийн шалтгаан нь Сансар

Оросын эрдэмтэд Японд болсон газар хөдлөлтийг сансрын хүчин зүйлүүд: нарны соронзон шуурга, дэлхийд ойртож буй дэлхийн дагуул сартай холбон тайлбарлаж байна.
“Сарны дэлхийд хамгийн ойрхон байрлал, нарны идэвхжилийн процессийн өсөлт дэлхийн гадаргуугын идэвхжилийг нэмэгдүүлэх магадлалтай” гэж Оросын Шинжлэх Ухааны Академийн орлогч захирал Аркадий Тишков мэдэгджээ.
Эрдэмтэн хэд хоногийн дараа Сар манай дэлхийд хамгийн ойрхон 356 мянган километрийн зайд ирнэ, сарны масс дэлхийн лито (хатуу бүрхүүл) давхрагт нөлөөлж, үүний үйлчлэлээр дэлхийн техтоник гадаргуу янз бүрийн өөрчлөлтөд орж байна гэв. Түүнээс гадна нарны идэвхижлээс шалтгаалан дэлхийд хүчтэй соронзон шуурга болж байгааг мартаж болохгүй гэж сануулав. Сар дэлхийтэй хамгийн их ойртсон үеүүдэд (1955, 1974, 1992, 2005 онууд) манай гаригт байгалийн гамшгууд тохиолдож байсныг цаг уурчид тэмдэглэсэн байдаг. 2005 онд Индонезид олон мянган хүний амийг авч явсан хүчтэй цунами сар дэлхийд хамгийн ойр цэгт хүрэхээс 2 долоо хоногийн өмнө болжээ. 1974 оны зул сарын баяраар Трэйси циклон (шуурга) Австралийн Дарвин хотыг газрын хөрснөөс арчсан  байдаг юм байна.

Эх сурвалж нууц.мн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих